Талийгаач Л.Бямбаагийн хэргийг хаажээ
АТГ-аас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. 

Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.

Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж хойшлуулашгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм.

Шалгалтын явцад талийгаач Л.Бямбаагийн үхэлд гадны нөлөө илрээгүй бөгөөд задлан шинжилгээгээр талийгаач өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн болох нь тогтоогдсон аж. Улмаар өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр түүний хэргийг хаах санал гаргаад байсан ба энэ хэрэг албан ёсоор хаагдсан гэдгийг эх сурвалж хэлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xozin 2019-09-17 05:23:08
    Amerikt tenk yabaa ach zee hyy nuhuriin abchirbel taarn buun dollor abaad tendee sytrishih gj bgaa zabaan hognyyd
    66.181.180.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsa 2019-09-16 14:08:18
    Um mani nas namba tigtdon hun bjiij heden haltar tugrugnuus bolj hairan saihan amia aldah gej dee huurhii heleh ug ch alga um mani badme hum
    64.119.23.41
    Мэдэгдсэн Хариулах