МЖБХ-ны ерөнхий дасгалжуулагчаар Х.Болдбаатар ажиллана
Монголын Жүдо бөхийн холбооны удирдлага болон шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцорсноо албан ёсоор зарласан билээ.

Ингэхдээ Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурлаар дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдсэн юм.  Албан ажлаа өгсөн тэдний орыг хэн залгаж, 2020 оны олимпод багаа хэн дасгалжуулах вэ гэсэн асуудал урган гарч ирсэн.

Зарим нэг нь олимпийн хугацаа тулсан байхад ажлаа өгч, хариуцлагаас зугтлаа гэсэн шүүмжлэлийг ч хэлж байсан юм.
Тэгвэл Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг томилохоор болжээ.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах ажээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.