“Жи тайм”-ын сүлжээний монгол талын толгойлогчид нь зугтаасан уу
Казахстан улсаас манай улсад орж ирсэн “Жи тайм” гэх пирамид тогтолцоотой сүлжээний бизнес эрхлэн 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн билээ.
 
Тэгвэл энэ хэрэг өнөөдрийг хүртэл нэг мөр шийдэгдээгүй, хохирсон гэх хүмүүсийн хохирлыг барагдуулаагүй, сунжирсан хэвээрээ байна.

Уг хэргийг Казахстан улсын иргэн М.Марат зохион байгуулалттайгаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож, улмаар яллагдагчаар татан шалгаж байх хугацаанд оргон зайлсан байгаа юм.
 
Тэгвэл түүнтэй хамт энэхүү сүлжээг Монголд нэвтрүүлж, олон мянган хүн элсүүлсэн Монголын талын толгойлогч нар олдохгүй, зугтаагаад байгаа учир хэргийг шалгах ажиллагаа удаашраад байна гэсэн мэдээлэл байна.

Уг нь цагдаагийн байгууллагаас хэргийн холбогдогч оргон зайлсан учраас битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа тул Ж.Мараттай хамт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн Н-ийг эзэмшигчээр тогтоон, битүүмжилсэн хөрөнгөөр хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа гэсэн юм. Гэвч өнөөдөр хохирлыг нь барагдуулж алдсан мөнгөө олж авсан хүн алга.

“Жи тайм” сүлжээний хувьд Монголын түүхэн дэх цор ганц гадаад эзэн сүлжээ юм. Магадгүй Монгол талын толгойлогч нар нь ч хил даваад зугтсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрэг хуучрахгүй, хэзээ нэгэн цагт ялангуяа эдийн засэг санхүүтэй холбоотой залилангийн хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдгийг эх сурвалж хэлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.