Хүчирхийллийн улмаас нэг эмэгтэй амиа алджээ
Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр … дугаар хороо Сэлбэ голын эргээс 40 орчим насны, нүцгэн эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Урьдчилсан шалгалтаар амиа алдсан хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай 48 настай О болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач эмэгтэйн биед олон тооны шарх үүсэж, бусдад зодуулсан, хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Хэргийн газраас 40 кадр зураг авч, эд мөрийн баримтаар архины шил нэг ширхэг, гурван ширхэг пивоны лааз, цаасан аяга зэргийг хураан шинжилж байна.

Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээлэв.  

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • M 2019-09-16 14:03:28
    Aimar ymaa
    64.119.23.41
    Мэдэгдсэн Хариулах