Уран сайхны гимнастикийн тамирчид ДАШТ-нд оролцож байна
Азербайжан улсын Баку хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байна.

Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд 2 тамирчинтай оролцож байгаа юм.

 Монгол Улсын багийн бүрэлдэхүүн:

-Багийн ахлагчаар Балцэрэн Цогтбаяр,

-Шүүгчээр ОУШүүгч, ОУХМастер Баатаржав Эрдэнэзаяа,

-Дасгалжуулагчаар Спортын мастер Мөнхбаяр Булган, Цэнджаргалын Тунгалаг

Ганцаарчилсан төрөлд Хашбатын Ундрам, Цогтбаярын Саруул нар  өнөөдөр цагаригтай дасгалд тэмцээнээ эхлүүлэх болж ОУ-ын шүүгч Б.Эрдэнэзаяа маань урьдчилсан шатны хүндрэлийн шүүгчээр ажиллах юм.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.