Цагаанхаданд хоёр машин, хоёр гэр шатав
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төв буюу Цагаанхад суурьшлийн бүсэд өнгөрсөн бямба гарагийн орой их хэмжээний гал түймэр гарч хоёр автомашин, хоёр айлын гэр шатжээ.
 
Тодруулбал, тус багийн нутаг дэвсгэрт айлын гэр шатаж хажууд нь байсан "Шланз" маркийн автомашин болон "Приус" маркийн хоёр автомашин шатсан байна. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй болохыг албаныхан мэдээллээ. 
 
Гал түймрийн үед "Энержи ресурс" ХХК-ийн ажилчид түргэн шуурхай ажиллаж усны машинаар галыг унтраахад туслалцаа үзүүлсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.