Түүнд одоо л тусламж хэрэгтэй, эс бөгөөс хожимдоно
Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлж 20 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өдгөө хүнд өвчинтэйгээ тэмцэж буй сэтгүүлч, редактор Ж.Жаргалсайханд туслах хандивын аяныг сэтгүүл зүйн салбарынхан өрнүүлж эхэллээ.

Сэтгүүлч Ж.Жаргалсайханы хувьд Монголын сэтгүүлзүйд 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж “Сурагч” сонин, “Shuud” TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг сэтгүүлзүйн салбарынхан сайн мэднэ.

Гэвч өвчин хэлж ирдэггүй хийж ирдэгийн жамаар тэрбээр 2017 оноос эхлэн хүндээр өвдөж, өвчинтэйгээ тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах хэрэгтэй болчихоод байна.
Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд энэхүү эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм.

Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл,  сайтын холбоод нэгдэн Жаргалтай сайхан амьдралын төлөө “Жаргалын мод” тусламжийн аяныг эхлүүлж байна.

Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Жагаагаа хөл дээр нь босгож, хайртай ганц охин Амулатай нь олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе хүмүүсээ. 

Олны хүч оломгүй далай гэдэг. Сэтгэлийн өглөг багадахгүй. Та ч гэсэн их бага гэлтгүй сэтгэлийн өглөг өргөж хандив өргөөрөй.

Түүнд одоо л тусламж хэрэгтэй, эс бөгөөс хожимдоно. Хандив өргөх данс ХААН банк 5076114356, ТӨРИЙН БАНК-105700275109.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus