200 гаруй сая төгрөгийн хадгаламжтай газрын дарга Ч.Алтанхуяг
Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг 72 саатуулагдсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж буй талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. 

Ийнхүү албан тушаалаа хууль бусаар ашигласан гэх хэргээр шалгагдаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга ХОМ-ийг хүргэе. Ихэнх газрын дарга нарын нарын хувьд жилийн 20 гаруй сая төгрөгийн орлоготой байдаг. Харин Ч.Алтанхуягийн хувьд 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлсэн байна. 

Ч.Алтанхуяг даргынх таван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой бөгөөд эдгээр нь 845 сая төгрөгийн өртгөөр үнэлэгджээ. Мөн Toyota,Land Cruiser 100,Toyota,Land Cruiser 200 маркийн 85 сая сая төгрөгийн хоёр машинтай. 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэдгээ мэдүүлсэн байна. 

Харин түүний ХОМ-ээс анхаарал татах нэг зүйл бол хадгаламж. Ч.Алтанхуяг даргын хувьд дотоодын банк санхүүгийн байгууллагын дансандаа 194 сая төгрөгтэй бол гадаад дансандаа 55 сая төгрөгтэй гэжээ. 

Мөн тэрбээр 288 сая төгрөгийн авлагатай бол 100 сая төгрөгийн зээл авчээ. Ч.Алтанхуяг дарга Алтан ингүүмэл инвест ХХК-иас хувь эзэмшдэг бөгөөд энэхүү компани нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь тодорхойгүй байна. 


П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-09-16 07:10:38
    Ер нь МАН-аас томилогдсон сайд дарга нар бүгд л нэг но-той байхыг та нар харж байгаа бизээ??? Нам нь хандив их шаарддаг бололтой , тэгээд л хусаад байдаг биз.
    66.181.160.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-16 06:01:17
    Энэ харин том тул байх шүү
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-16 02:23:22
    цагаандаа гарсан луйварчин биз үүнд хүний нэр дээр өчнөөн хөрөнгө байгаадаа МХ цайцаагч хүүхэн 70 гарсан ээжийнхээ нэр дээр машин авсан нүүрээ нууж байгаа царай...
    202.126.89.201
    Мэдэгдсэн Хариулах