Монгол Улсад хуулиар хориотой үйл ажиллагаа болох сүлжээний бизнес гэх залилан газар авсан.
Түүнчлэн сүлжээний бизнесийн гол өгөөш биологийн идэвхит хүнсний нэмэлт тэжээл болчихоод байна.
Энэ нь эм биш бөгөөд зах зээл дээр ийм ч юманд сайн тийм ч юманд сайн гэж хуурч залилах явдал газар авсан. Иймэрхүү сүлжээ нэртэй бизнесийн ард онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг явагддаг төдийгүй бохир мөнгө угаасан татвар нуун дарагдуулдаг, эрдэнэт хүний алтан амь эрсдэх олон тохиолдол байдаг юм шүү дээ. Хамгийн гол нь энэ эрсдлийн хохирогч нь дандаа сүлжээнийх байдаг байна.
Ингээд Монгол Улсад сүлжээний бизнесийн эсрэг тэмцдэг ганц дайчин, судлаач Д.Чимэддамбатай ярилцлаа.
-Монголд сүлжээний бизнес хүчээ аваад уджээ. Ямар ч сүлжээний бизнест анх орсон нь хождог, сүүлд ордог нь хохирч хоосордог гэсэн ойлголт бий?
-Сүлжээний бизнес хүчээ аваад удсан шалтгаан нь хориотой хуулийг хэрэгжүүлээгүй, мөрддөггүй хэтэрхий удсантай холбогдуулаад ямар ч хараа хяналтгүйгээр цэцэглэсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд хууль жинхэнэ утгаараа хэрэгжээд зогсохгүй, хууль хяналтын байгууллагууд ч анхааралдаа аваад зогсохгүй Эрүүгийн шигэчилсэн хуульд улам илүүтэй чангаруулан баталж хэрэгжиж эхэлсэн.
Хүмүүсийн дунд ийм яриа байдаг ч бодит байдал дээр эхэн дунд сүүлд орох нь ямар ч ялгаагүй хуулийн хариуцлага хүлээнэ. Харин ч түрүүлж орсон хүмүүс нь оруулсан мөнгөө өсгөж авсан мэт харагддаг ч эргээд араасаа элссэн бүх хүмүүсийн хохирлыг барагдуулаад зогсохгүй эд хөрөнгөө хураалгаж Эрүүгийн хариуцлагыг хэдэн зүйлээр хүлээдэг.
Сүлжээнд хохирогч гэж огт байдаггүй. Харин хохирогч болон жүжиглэгчид л гэж байдаг. Энэ бол эдийн засгийн онц ноцтой нарийн зохион байгуулалттай үгсэн хуйвалдаж худал хуурмагаар дүүрсэн залилан төдийгүй, мөнгө угаасан, хүний эрүүл мэндийн эсрэг санаатайгаар халдсан томоохон гэмт хэрэг.
-Сүлжээний маркетинг бол бүтээгдэхүүнийг зах зээлд хамгийн хялбар аргаар үр дүнтэй сурталчилах, хэрэглэгчдэд ухуулан сурталчлах увайгүй арга гэж нэрлээд байдаг юм билүү?
-Шинжлэх ухааны нэршил нь шууд худалдаа юм. Харин хар хэллэг нь сүлжээний бизнес. Монгол Улсад 1972-оноос эхлэн одоог хүртэл буруу замаараа хэт хөгжчихсөн. Нөгөөтэйгүүр энэ шинжлэх ухааныг зөвөөр нь хөгжүүлээд аваад явчих мэргэжилтэн нь ч Монголд алга.
Зүгээр л нэг нэгнээ хөөргөсөн лидер нэртэй лойдорууд л байдаг. Гэсэн ч Монгол Улсын хуульд ямар ч хэлбэрийн сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулахыг тэртээ 2001-онд хориглочихсон юм.
Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т Олон шатлалт маркетинг болон пирамид тогтолцооны замаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Үүнийг задалбал олон шатлалт маркетинг гэдэгт нь бараатай сүлжээ болох шууд худалдаа, MLM, олон түвшинт, олон шатлалт маркетингийн бүх төрлүүд орно.
Пирамид тогтолцоо гэдэгт нь понзын залилан болох дан мөнгөн дээр суурилсаныг хэлнэ.Тэгэхээр зөв ч бай буруу ч бай аль ч хэлбэрийн сүлжээний маркетингаар манайд үйл ажиллагаа явуулах нь хориотой.
Хориотой учраас худал хуурмагаар баяжуулан ийм ч өвчинд сайн тийм ч өвчинг эдгээнэ, анаагана гэж эм биш хяналтгүй зүйлийг ямар ч мэргэжлийн хүн дураараа ухуулан сурталчилсаар ирсэн.
Сүлжээний бизнест эм гэж байдаггүй. Биологийн идэвхит хүнсний нэмэлт тэжээл буюу хүчитгэж нэмсэн хүнс төдийхөн л байдаг. БИХНТБ-ийг аливаа өвчнийг эдгээж анагаах гэж сурталчлах цаашлаад анагаах ухааны дүгнэлт гаргахыг ч Монголд төдийгүй дэлхийн олон улсад хориглодог.
Гэтэл манайд хүн ардынхаа төлөө тангараг өргөсөн эмч хүн нь үүнийг мэдсээр байж сүлжээний залиланд худалдагдчихаад ичих ч үгүй худлаа яриад сууж байгаа нь эмгэнэл юм шүү дээ.
Хориглосон хуулиас олон шатлалт маркетинг гэсэн үгсийг авч байж дараагын хөгжлийн тухай ярина. Хамгийн үр дүнтэй сурталчлах арга гэдэгтээ санал нийлэхгүй.
-Амар хялбар аргаар ингэж мөнгө олох нь хэр зөв юм бэ?
-Та бодоод үздээ зүв зүгээр сууж байгаад амар хялбар аргаар мөнгөтэй эд хөрөнгөтэй болноо гэдэг байж болохгүй аймшигтай залхуурал бас тэнэглэл юм шүү дээ.
Сошиалд сүүлийн үед мөн л хоёр жилийн өмнөхийг давтан 1000₮-цуглуулж байртай болох гэсэн постууд дахин тавигдах болсон. Математик тооцооллоор бол 40000-50000 хүнээс тус бүр 1000₮-авнаа гэсэн үг.
Энэ нь ямар ч боломжгүй. Нөгөөтэйгүүр үүнийг уншсан дэмжсэн хэн ч гэсэн ингэж болдог юм байна сэтгэлгээг агуулаад зогсохгүй хэрэгжүүлэхийн төлөө ийм утга бүхий пост оруулна. Ингээд олширно. Энэ хэмжээгээрээ залилангууд ихсэнэдээ. Энэ бол пирамид тогтолцоо бүхий понзын залилан.
Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 70 хувийн залилангийн гэмт хэрэг, тэр дундаа энэ 70 хувийн дийлэнхи нь амар хялбар аргаар мөнгөтэй болоход чиглэгдсэн залилангууд эзэлж байна.
Үүнийг хэрхэвч дэмжиж даврааж огт болохгүй. Хэзээ ч зүгээр сууж байгаад мөнгө олох боломжгүй. Хэрэвзээ тийм бол ажил хөдөлмөр хийхийн хэрэг юу байна.
-Сүлжээний бизнес нэртэй залилангийн нэг хэлбэр гэж үздэг биз дээ?
-Тиймээ мөн. Залилангийн маш олон хэлбэр төрлүүд байдаг. Орон байрны, визний, ажлын, гадаад руу гаргах, зуучлалын, гэрчилгээ үнэмлэхний, барааны, сүлжээний, машины, зээлийн гэх мэтээр үргэлжлэнэ.
-21 дүгээр зууны бизнес яваандаа онлайнаар бүх бараа бүтээгдэхүүнээ зарж ашиг олдог болно гэж сүлжээний бизнес эрхлэгчид өөрсдийгөө өмөөрдөг юм билээ?
-Харин тэгж л тархи угаагаад байгаа хүмүүс дээ. Сүлжээний бизнес нь аль 18-р зууны эхэн үед эхэлсэн юм шүү. Дэлхий дээр хоёр төрлийн худалдаа байдаг. Нэг нь уламжлалт худалдаа буюу одоогийн ченжийн худалдаа. Нөгөөх нь шууд худалдаа буюу дамжлаггүй худалдаа юм. Монгол Улс худалдааны хуульгүй орон гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Уламжлалт худалдаагаа олигтойхон хөгжүүлж чадаагүй байж шууд худалдааг яриад ч хэрэггүй.
-Сүлжээний бизнес нь хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож чадах амьдралын шинэ хэв маяг мөн үү?
-Биш. Хэдий чинээ олон хүнийг залилна төдий чинээ сайхан амьдарна гэдэг үг л сонсогдож байна. Үндсэндээ сүлжээний бизнес явуургүй болсон. Хууль хэрэгжиж эзэнтэй болоод зогсохгүй өнгөрсөн гурван жилийн дотор 136 сүлжээний бизнес гэх тодотголтой залилангууд хаагдаж зогссон жишээнээс бэлээхэн харж болно.
Ойрын 5 жилдээ өндийхгүй. Учир нь тэр үеэ бодвол одоо монголчууд жаахан ч гэсэн мэдлэгтэй болсон. Харин сүлжээнээс сүлжээ хэссэн залилангаар яваад сурчихсан хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн л ээлжит мунхруулга юмдагуудаа.
-Сүлжээний бизнест амжилт олоход амархан гэж ярьдаг ч та бол тийм биш гэлээ?
-Нэгэнт хуулиар хориотой учраас яаж ч хичээгээд амжилтанд хүрэх магадлал тун бага. Амжилтанл хүрнэ гэвэл юуны түрүүнд хэд хэдэн хуулиас олон шатлалт маркетинг гэсэн нэр томъёог авхуулж худалдааны хуулиндаа шууд худалдаа гэдгийг оруулж байж л хөгжил амжилт яригдана.
Тэрнээс биш одоогийн байгаа хүчин төгөлөдөр хуулиар залиланд л тооцогдоно. Тэгээд ч ний нуугүй хэлэхэд энэ ажил цаашлаад сошиалд бараагаа сурталчилдаг зүйл огт биш юм.
-Иргэдийн тархийг угаахын тулд ухуулан сэнхрүүлэхийн тулд сүлжээний бизнес эрхлэгчид юу ч хийхээс буцдаггүй. Бүр гэрт нь ажлын байран дээр нь ирээд бүтээгдэхүүний яриад рекламдаад суучихдаг юм билээ. Бүр нэг удаа сүлжээнд элсэхгүй бол хараана ерөөнө, би бөө шүү гэж дарамталсан хүнтэй ч таарч байсан?
-Мэдээж шүү дээ. Таниас мөнгийг чинь салгаж авахын тулд бараагаа барьчихаад юу ч гэж хэлж ярьж сэнхрүүлж тархийг чинь угаахыг цаг ямагт оролддог. Үнэнд дургүй, шударгаас зугтдаг залилагчид юм шүү дээ.
Ядаж байхад сонсож байгаа хүн нь тухайн барааных нь тухай Google-ээс хайгаад холбоотой мэдээлэлүүдийг олоод үзээд мэдчих сэтгэлгээ ч байхгүй нь тун харамсалтай юм шүү.
Монголд ийм үнэтэй байгаа бол орост цаашлаад европ, урагшаа Хонгконг азийн орнуудад ижилхэн үнэтэй ижил бодлоготой байна уу гээд мэдэх маш амархан. Ам дамжсан худал хуурмаг нь хол явахгүй баригддаг юм даа.
-Одоо олон нийтийн сүлжээнд янз бүрийн сүлжээ, эм бэлдмэл бараа бүтээгдэхүүн хүчээ авсан. Түүнийг авч хэрэглээд хохирсон хохирогч зөндөө бий. Ийм хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Аливаа асуудалд, нэн ялангуяа эрүүл мэндтэй тань холбоотой асуудал шинжлэх ухаанчаар хандаж мэргэжлийн эмч, цаашлаад хууль хэрэгжүүлэх байгууллагуудаас дахин дахин асууж лавлах шаардлагатай.
Тэдгээр сурталчлагсдын бичсэн ярьсанд нь бүү итгэ. Учир нь Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар түүхэндээ нэг ч сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгж хувь хүмүүст зөвшөөрөл өгөөгүй, тэгээд ч хуулиараа хориотой үйл ажиллагаа юм. Өөрсдийгөө манайх зөвшөөрөлтэй эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй гэх сүлжээнүүд нь гадаад, дотоод худалдаа нэрийн ард өөр компанийн нэрээр өнгөлөн далдалж хууль бус үйл ажиллагаагаа явуулдаг юм шүү дээ.
Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд сүлжээний барааг хэрэглээд эрүүл мэнд байтугай амь насаа алдсан тлхиолдолууд хэт ихэссэнг мэргэжлийн эмч нар, цагдаагаас байнга анхааруулж сэрэмжлүүлсээр байгааг анхаарах хэрэгтэй.
-Өөрийн дурандаа элсч орчихоод сүүлдээ эрүүл мэнд болоод эдийн засгаараа хохирогч болчихсон хүмүүс нөхөн төлбөр авах гээд хууль хяналтын байгууллагад хандаад байдаг. Тэдэнд юу олдох вэ?
-Холбогдох хууль хяналтынхаа байгууллагуудад нь хандаж өргөдөл гомдол баримтуудаа өгөх л хэрэгтэй. Өгөхгүй бол цаад залилагчид чинь дахиад л тань хүмүүсийг залилаад л явна шүү дээ. Бусдыгаа бод. Буух эзэн буцах хаягтай бол асуудлыг шийдэж хохирлыг барагдуулах гарц гаргалгаа нь байж л таарна. Харин ямарч аж ахуйн нэгжгүй буух эзэнгүй бол юу ч олдохгүй. Гэсэн ч ямар ч нөхцөлд хууль хяналтынхаа байгууллагуудад хандах нь зөв.
-Нөгөөтэйгүүр иргэдийн итгэл найдвар гэнэн сэтгэл дээр тоглож хөлжиж баяждаг хүмүүст хуулийн ямар хариуцлага тооцох вэ?
-Эрүүгийн шинэчилсэн хуулийн 7.3.2.3-аар 15 жил хүртэл хорих ялтай. Дээрээс нь мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хамтрагч болсон бол Зөрчлийн тухай хуулиар торгуулах гэх мэтээр хуулийн хариуцлага нэмэгдэнэ.
-Ер нь монголд сүлжээний бизнесээр ашиг хонжоо олж бусдыг хохироосон гэх хэргээр ял зэм хүртсэн хүн байдаг уу. Хамгийн сүүлд гэхэд “Жи тайм” сүлжээний хохирогчид болон залилагчид хуулийн байгууллагад шалгуулж байгаад хэрэг нь чимээгүй болсон?
-Маш олон байдаг. Түүх сөхөж архиваас харахад “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа” төвөөс авахуулаад ийм төрлийн олон залилангаас ял шийтгэл авсан байдаг. Эд хөрөнгөө хураалгаж хохирогчдын хохирлыг барагдуулахаас авахуулаад ажил нь маш их. “Жи тайм”-ын хувьд Монголын түүхэн дэх цор ганц гадаад эзэнтэйгээ бас мөнгөтэйгөө баригдсан анхны тохиолдол юм.
Энэ хэрэг чимээгүй болоогүй ээ, шалгагдсаар л байгаа. Шалгагдах процесс удаашраад байгаа гол шалтгаан нь түрүүлж ороод мөнгөө өсгөж авсан гол хүмүүс нь зугтаад баригдаагүй л асуудал байгаа байх. Хил гараад явсан ч байж мэднэ. Хэрэг хэзээ ч хуучрахгүй. Нэн ялангуяа эдийн засгийн санхүүгийн залилангийн асуудал ингээд таг чиг хаягдах ёсгүй.
-“Ийм тийм нэртэй сүлжээ байна уу хэр ашигтай бол” гээд нэг нэгнээсээ асуух, ам дамжуулан ярих нь хуулиар хориотой гэдгийг иргэд сайн мэдэхгүй байх шиг?
-Надаас сошиал цахим орчинд энэ сүлжээ ямар уу, тийм нэртэй сүлжээ ямар уу гэж олон хүн асуудаг. Би тэдэнд хуулиар хориотой тул хариулах боломжгүй гэж шууд хариулдаг. Танд ч бас тэгж хариулана даа.
-Монголд сүлжээний бизнесээр дагнасан хэчнээн компани аж ахуй нэгж байдаг вэ. Нэрийг нь дурдахгүй тоог нь хэлвэл?
-4-5 жилд хүчтэй давалгаалдаг давтамжтай юм. Энэ нь ажилгүйдэл ядуурал эдийн засгийн хямрал хөдөлмөрийн үнэлэмжтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл ядууралтай улсад сүлжээний залилан асар ихээр цэцэглэдэг. 3 жилийн өмнө энэ цэцэглэлт нь дээд цэгтээ хүрээд хаагдаж зогссон 136 сүлжээнээс бэлээхэн харж болно. Харин одоо илт цөөрсөн. Гарын 10 хуруунд л багтахаар үлдсэн дээ. Энэ тоо цаашдаа улам багасна.
-Бүтээгдэхүүн худалддаг учраас “сүлжээний бизнес пирамидийн тогтолцоо биш гэдгийг иргэдэд яаж ойлгуулах вэ?
-Мөнгөний ч бай бараа бүтээгдэхүүнтэй ч бай сүлжээний маркетингийг ашигладаг л бол хууль бус.
-Төрийн хууль хяналтын байгууллагууд ажилаа огт хийдэггүй гэдгийнх нь наад захын жишээ нь сүлжээний зарууд юм шүү дээ гэж хэлсэн байсан. Тэднийг ажлыг нь яаж сайн хийлгэх вэ?
-Монгол Улсад хуулиа хэрэгжүүлж мөрдөхийг хэрэнжүүлдэг хянадаг маш олон төрийн хууль хяналтын байгууллагууд байдаг байх. Жишээ нь Санхүүгийн Зохицуулах Хороо байна. Энэ байгууллага Монгол Улс дахь санхүүгийн бүх асуудалд анхаарч ажиллах ёстой байтал зөвхөн өөрт нь бүртгэлтэй газруугаа чиглэж ажилдаг алдаатай.
Ингэснээр далд эдийн засаг цэцэглэж санхүүгийн мөнгөний залилан пирамид тогтолцоот луйвар понзын залиланг анхаардаггүй. Өөрсдөө ч тэрнийгээ хэлдэг бас дээрээс нь мэдлэггүй. ШӨХТГ хэрэглэгчиддээ сүлжээний залилан луйварын талаар анхааруулж сэрэмжлүүлж иргэдийнхээ мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө ажиллах байгууллага. Гэтэл бас л таг. МХЕГ мөн л шалгаж нягталж хууль хэрэгжүлж мөрдөхийг шаардаж цэгцлэх газар. Бас л таг. Үндэсний Татварын Ерөнхий Газар татвараас зугтдаг, татвар төлдөггүй, нуун дарагдуулдаг ямар сүлжээ байдгийг ч мэддэггүй таг газар. МҮХАҮТ сүлжээний залиланг гишүүнээрээ болгочихоод гэрчилгээг нь гардуулж байсан мөн мэдлэггүй. Ганц ажилладаг нь хүнд хэцүүтэй нь шууд нүүр тулдаг нь муу нэртэй луу данстай цагдаа нар маань зонхилж анхаарч ажилласаар ирлээ дээ.
Дээрхи байгууллагууд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой мэргэжлийнхээ дагуу хамтраад ажиллахад сүлжээний залилангуудыг бүрэн зогсоох боломжтой. Цахим орчинд сүлжээний бараа бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа яваад байгаа нь үнэндээ бол мэргэжлийн байгууллагууд ажилаа хийдэггүй хамгийн том жишээ юм шүү дээ.
-Энэ сүлжээний луйвраас иргэд яаж сэргийлэх ёстой?
-Цагдаагийн байгууллага, миний зүгээс байнга иргэдэд сүлжээний залилангаас сэргийлэх сэрэмжлүүлэг анхааруулгыг байнга өгдөг. Цаашдаа ч сэрэмжлүүгээ өгсөөр л байх болно. Харин хууль хэрэгжүүлэх бусад дээр нэр дурдагдсан байгууллагууд маань анхааруулга сэрэмжлүүлгийг сайн өгөх шаардлагатай.
Уг нь бол сэргийлэх маш энгийн юм шүү дээ. Шуналдаа хөтлөгдөж сүлжээнд элсэхээ л больчих хэрэгтэй. Зар сурталчилгааг бүү сонирхо. Бүү дэмж. Сүлжээнд элсээд яахав дээ л гэж хэлмээр байна.
О.Гэрэл
Оллоо.mn