УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар дэд хороо хуралдана
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гаргасан хуваарийн дагуу өнөөдөр нэг ажлын хэсэг нэг дэд хороо хуралдана. 
Тодруулбал, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 350 тоот өрөөнд хуралдах товтой байна. 

Харин үдээс хойг Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас  хуралдах юм. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн талаар хэлэлцэхээр товложээ.


П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.