Элчин сайд Ив Дэлунэ УЕПГ-ын үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо

Франц улсаас Монголд улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ болон Соёл, хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц нар 2014 оны 09-р сарын 19-ны өдөр УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвд хүрэлцэн ирж  үйл ажиллагаатай нь танилцаад, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар прокуроруудыг мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулах,  Франц улсын Магиструудын Үндэсний сургуультай Монгол улсын Прокурорын байгууллагын хооронд харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах талаар санамж бичиг баталж, хэрэгжилтийг дүгнэж байх талаар харилцан ярилцлаа.

Уулзалтанд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг болон Сургалт судалгааны төвийн прокурорууд оролцлоо.  Уулзалтын төгсгөлд Элчин сайд, зөвлөхийн хамт тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.