Макет бас хумслах дон
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд ууртай байв. Хуваарийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төсөл макеттай танилцав. Харин энэ үеэр Үндэсний урлагийн их театрын макет Ерөнхий сайд болон албаныханд таалагдсангүй. Тэрбээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Мөнгө төгрөг, газрын маргаан, хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад та нар яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын цаана гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе, ажил хийе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол Монголын төрөөс зайлцгаа. 11 сараас хойш энэ зургийн компанитай яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Төрийн ордонд оруулж ирээд тавьчихсан байгаа Соёл урлагийн үндэсний театр хийгээд тавьчихсан макетаа хар, Цогтгэрэл ээ. Битгий доромжлоод байгаарай. Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг макет хийчихэж болохгүй байна уу? Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайд аа, Г.Ганбаяр дэд сайд аа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяр аа” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Ерөнхий сайдын энэхүү бухимдал дүүрэн бичлэг цахим орчинд түймэр шиг тархав. Харин олон нийт үүнийг өнөөгийн төрийн алба хийгээд төрийн ажлыг “домоглосоор” ирсэн хүмүүсийн үнэн дүр төрх хэмээн дүгнэж байв.

Үнэхээр ч сүүлийн үед хамгийн цалин багатай гэгддэг төрийн албанд орохоор иргэд амь хайргүй зүтгэх болсон. Гэхдээ тэд төрд үнэнч шударгаар ажиллахаар ийнхүү төрийн албанд шунадаг уу? гэвэл бас үгүй.

Яагаад ингэж Төрийн албанд тэд шунана вэ? Тэд төрийн албыг хэтэвчээ дүүргэх боломж гэж хардаг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн хавар авлигын мөнгөө оймсондоо хавчуулсан мэргэжлийн хяналтын байцаагчдын бичлэг юм.  Тэд Төрийн албан ажлыг явуулахдаа их хэмжээний авлига авч  оймсондоо хавчуулсан нь олон нийтэд ил болсон. Дараа нь буюу өнгөрсөн долоо хоногт мөн л гаалийн байцаагчид авилгад авсан мөнгөө албан өрөөнийхөө булан тохой бүрт нуусан байсныг илрүүлсэн бичлэг олон нийтэд хүрсэн. Ийнхүү нийтдээ биш ч нижгээд Төрийн албан хаагчид төрийн албыг мөнгө, авлига авах хэрэгсэл болгон ашиглаж байна. Харин нөгөө хэсэг нь төрийн мөнгийг хумсалж, төрийн ажлыг хийсэн нэр зүүсээр өнөөдрийг хүрч байна. Тэд төрийн албан ажлыг хэрхэн чанартай, үзэмжтэй зүйл хийх вэ?  гэхээсээ илүү хаанаас нь хэдэн төгрөг, хэрхэн унагах вэ сэтгэхүйгээр хандах болсоор өнөөдрийг хүрсэн. Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн макет.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-09-17 13:58:13
    Ганбаярын гэр бүлийн ХОМ- ыг сайн судлаач
    202.126.89.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-17 09:17:25
    Намдаа хандив өгсөн намдаа зүтгэсэн гэдгээрн эхэлж хүмүүсээ ажилдаа авдаг намлдаа чадвар мэдлэг 2т.яамдуудыг хараарай дарга нарн ихэнх н намын нөхдүүд
    202.126.89.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-17 09:06:29
    jorlongin zyyltyyr maygiin maket bna
    202.126.89.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2019-09-17 05:40:44
    Төрийн алба хулгайч нарын байгууллага болсон нь үнэншдээ. Одоо хуулиараа тэднийг халж ч болохгүй. Гоё
    103.57.92.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-09-17 02:14:10
    Ганбаярыг нь шууд халчих л даа хийчих мэдлэг боловсролтой залуучууд бна. Сурвалжлагч бол попорхоос өөрийг хийж дийлэхгүй. Та сая шууд халчихсан бол .....
    202.126.88.166
    Мэдэгдсэн Хариулах
  • БАЯРГАН 2019-09-17 00:41:08
    ГАНБАЯР АЖЛАА ХИЙ Л ДЭЭ. ЭСВЭЛ ЗАЙЛАЛ ДАА. ЗУРГИЙН КОМПАНИТАЙ ХАМТАРЧ АЖИЛ ДАА. МОНГОЛ ТӨРИЙН НЭГ ЛАЙ. ГЭРЭЛТЭЙ ЦОНХ ГАНБАЯР 2 ЯГ ТААРНА ДАА
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Шууд шаагаад унагаач 2019-09-16 12:03:48
    Шанаадаж унагаад аманд нь макетийг чихэх хэрэгтэй шд
    202.126.89.134
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-16 04:15:34
    энэ макет шиг юм нээрээ юу вэээ, ёстой доромжилсон байна
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-16 02:16:45
    их зантай бага мэдлэгтэй нөхөд төрийн албыг дүүргэсэн авилгал авсан мөнгөөрөө 70 гарсан ээжийнхээ нэр машин аваад өөрөө унаад явдаг МХ байцаагч хүүхэн ч бий
    202.126.89.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2019-09-16 01:34:10
    Yu be saraaljin deewertei ambaar shig arai l yum bna
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Заййл 2019-09-16 01:24:36
    Энэ нэг сэтгүүлч нэртэй боловсролгүй юм өмнө гарсан мэдээгээ зөв уншиж тогтоочихоод иш тахад яадаг байнааа тэр оймс чинь мэргэжлийн хяналтынхаас гарсийншдээ ...
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
    • Солиот 2019-09-17 00:48:42
      Чи өөрөө сн унш малаа..Мэргэжлиин хяналт л гж бичсэн бна...
      202.9.42.121
      Мэдэгдсэн Хариулах
    • Заййл 2019-09-16 01:25:34
      Ийм худлаа юм бичиж байхад хянадаг хүн гэж байдагггүй юмуу. Нээх их хүн муулахдаа л сайн хүмүүс
      202.55.191.194
      Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2019-09-16 00:53:15
    Юу үнэн.Энэ үнэн.
    202.179.24.106
    Мэдэгдсэн Хариулах