Үхрийн цул махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас мах ногооны үнийн судалгааг гаргажээ

Махны дундаж үнэ

2019 оны 9 дүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9655 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11375 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 16 төгрөгөөр (0.1%), үхрийн цул махны үнэ 58 төгрөгөөр (0.4%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 40 төгрөгөөр (0.4%), хонины цул махны үнэ 161 төгрөгөөр (1.7%) буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны 9 дүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны 9 дүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 5.3 хувиар буурч 1150 төгрөгөөр, лууван 3.1 хувиар буурч 1906 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-09-16 01:10:19
    нэмэхдээ 1000 1000 р нэмдэг байж буухдаа 10 10 аар буух юм. энэнд зах зээл гэж алга.
  • beke 2019-09-16 00:32:09
    ene er n hend heregtei medeelel yum be? statistik too gej ter idsen uusan ulsuudad n l hamaatai baih. mani met n turj uhlee.
  • /*- 2019-09-15 07:52:50
    Мах хямдарч байгаа юм алга, наадах чинь худлаа, жилүүчин хүүкийн нам засгийн сонгуулийн шоу
  • нэр 2019-09-15 05:55:53
    Төмс миний дэлгүүрт 490 төгрөг байна лээ
    •  2019-09-16 01:11:36
      удаад дэлбэрчихсэн бараагаа л үнэ хямд зарж байгаа юм. өнгөрсөн жилийн үлдэгдэл ногоо биз.