Их Британийн эрдэмтэд олон жил туршилт хийсний үр дүнд түүхий болон боловсруулсан мах хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй болохыг илрүүлсэн байна. Ялангуяа тахиа, цацагт хяруулын махыг илүү гэж үздэг хүмүүс нэмэгдсээр байгаа аж. Гэхдээ энэ нь хүний эрүүл мэндэд аюултай. Мөн олон төрлийн хорт хавдар тусахад хүргэнэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлсэн байна. Түүнээс гадна анагаах ухааны нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн Оксфордын ихх сургуулийн хорт хавдар судлаачдын саяхан хийсэн судалгаанд дурдсанаар тахиа болон бусад шувууны махыг хэрэглэх нь түрүү булчирхайн болон арьсны хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг аж.
Мөн түүхий, боловсруулсан мах, тэжээмэл шувуу болон нийтлэг тусдаг хорт хавдрын 20 тохиолдол холбоотой эсэхийг судалжээ. Судалгааны үеэр 37-73 насны 470 мянга гаруй хүний мэдээллийг судалсан байна. Ингэснээр 23 мянга гаруйг хорт хавдартай болохыг тогтоожээ. Мөн өдөрт 50 грамм түүхий мах болон 20 грамм боловсруулсан мах хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдартай холбоотой болохыг баталсан байна. Түүнээс гадна түүхий мах нь түрүү булчирхайн болон хөхний хорт хавдар тусахад хүргэдгийг судалгаагаар тогтоожээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Х.Оюунболд