“Мөнгө хүүлэгчид”
“Жижиг, дунд үйлдвэрлэгчид эдийн засгийн тулах багана мөн” гэдэг лоозон амьдралд хэрэгждэггүй. Үнэндээ энэ үг үйлдвэрлэгчдэд биш тууз хайчилж байгаа дарга нарыг ухаантай харагдуулахад чиглэгдсэн бололтой. Учир нь үйлдвэрлэгчдийн олонх нь “Банк зээл өгөхгүй байна” хэмээн гомдоллодог юм. Банк барьцаа хөрөнгө, зээлийн баталгаа шаардах нь мэдээж. Гэхдээ үүнийгээ дааж давшгүй биш амьдралд арай ойрхон, уян хатан болгомоор байна. Нэг үеэ бодвол, монголчууд чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж, ямар нэгэн бизнес, үйлдвэрлэл эрхлэх хүсэл тэмүүлэлтэй болсон нь ажиглагддаг. “Би нэг төсөл бичээд зээл хөөцөлдсөн чинь бүтдэггүй шүү” гэх яриа хаа сайгүй л сонсогдох боллоо. Зарим нь мэргэжилтнээ бэлтгээд, үйлдвэр, тоног төхөөрөмжөө оруулж ирээд суурилуулчихсан. Эргэлтийн хөрөнгө л байвал ажил эхлэх гээд байна хэмээн гүйж явна. Үүн дээр нь жаахан дэмжээд өгвөл тэд хөл дээрээ босч ирэх гээд байдаг.


Гэтэл арилжааны банкнаас зээл авахад жилд хорь гаруй, гучин хувийн хүүтэй. Үйлдвэрлэгчид олсон ашгаараа энэ хүүг төлөхөд яаж хөл дэрээ босч ирэх вэ. Цөөн хэд нь сарын 0.5-4 хувийн хүүтэй зээл авч, үйлдвэрлэлээ эрхэлж байгаа аж. Иймээс л банк баяжиж, үйлдвэрлэл урагшилдаггүй.

Төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон нэгэн эрхэм “Үнэнийг хэлэхэд банк мөнгө л хүүлдэг газар шүү дээ. Тэд 200 тэрбум ам.долларыг хурдан эргэдгээр нь ломбардынханд л өгч байна. Тиймээс яг юм хийх гэж байгаа хүмүүсийн гар дээр зээл очдоггүй. Энэ бол үнэхээр муу жишиг. Улс гадаадад төлөх хүүтэй мөнгөө хэдийнэ банкинд байршуулчихаад байна. Гэтэл  банк өөрийнхөө явцуу эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, тэр мөнгийг эргүүлж ашиг олоод байна” хэмээн ундууцангуй байлаа. Тухайлбал, нэгэн банкинд 200 орчим тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө нь Засгийн газраас оччихсон, хоёр жил шахуу болжээ. Гэтэл 20 сая ам.долларын зээл л гаргасан аж. Үлдсэн нь тэндээ гацчихаад байгаа юм. Иймэрхүү дүр зураг зөвхөн тус банкинд ч бус бүгдэд нь асуудал үүсгэж байна.

Хамгийн гол нь “Самурай”, “Чингис” бондын түрүүчийг 2017 оноос төлж эхэлнэ. Гэтэл бид энэ мөнгөөр Цахилгаан станцын өргөтгөлөөс өөр юу ч хийгээгүй сууж байгаа. Тиймээс үйлдвэрлэгчид “Банк жаахан уян хатан байвал авсан зээл нь 20 сая ч бай, 200 тэрбум ч бай бизнесээ эхэлбэл эргүүлээд төлөх боломжтой” гэж учирлаж байна. Үгүй бол, анхнаасаа гадаадаас өндөр хүүтэй мөнгө зээлж, үр ашиггүй цацах хэрэггүй байсан юм гэдгийг тэд сануулахаа мартсангүй!

 

Г.ГАНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-09-22 14:43:35
    Гүй ерөөсөө л энэ шүү дээ. Үнэхээр эдийн засгаа бодож байгаа бол ЖДҮ-ээ дэмжиж зээлийн бодлого баримтлах ёстой. Гэтэл эрх баригчдыг хар л даа. Төсөвт ажлаа зогсоох мөртөө энд тэндгүй зам тавьж, чанарыг нь ам өрсөн сайрхаж зугаацаж байна шүү дээ.
  • уншигч 2014-09-22 10:13:50
    Жилийн 25-30% хүүтэй зээл аваад үйлдвэр хөгжихгүй юм байна, өөрийн амьдрал дээр харж байна, банкны хүү өндөр болохоор хийсэн бүтээгдхүүний өртөг өндөр болоод Хятадын бүтээгдхүүнтэй өрсөлдөж чадахгүй байна.