Орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ ашиглан олон тооны шонхор бариулж байна уу
Сүүлийн үед шонхор шувуутай холбоотой үнэн худлаа нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна.

Орон нутгийн удирдлагууд эрх албан тушаалын байдлаа ашиглаж арабуудтай олон тооны шувуу бариулж, хууль тогтоомж зөрчиж байна гэсэн мэдээлэл гарах болов.

Тухайлбал, Өвөрхангай аймагт хууль бусаар шонхор шувуу бариулсан байна гэх мэдээлэл байна.

Тодруулбал, тус аймгийн Авзага хайрханы өвөрт Арабууд шонхор барьж байна. Уг нь 45 шонхор барих зөвшөөрөл авсан ч тоогоо давуулсан гэх.

Мөн Тарагт сумын засаг дарга тагтаа, ногтруу шувуу барих зөвшөөрөл гэнэ.

Гэхдээ өгсөн зөвшөөрлөөс хэд дахин олон тагтаа, ногтруу барьжээ. Хайрханы ард 10 гэртэй бүүр том отго байгаа гэх мэдээлэл ч гарав.Газрын гарц муу үлийн цагаан огтоно хөрс эргүүлээп хаячихсан, малчид нь отор нүүдэл хийж гэрээ, нутгаа орхин нүүж байгаа энэ үед арабууд  дур зоргоороо авирлаж, хууль бусаар шонхор бариад байгаа асуудлыг холбогдох газраас нь шалгахыг нутгийн иргэд хүсчээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.