“Ном бол зам” уриан дор үндэсний номын баярыг тэмдэглэнэ
Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд “Ном бол зам” уриан дор болно.
 
Номд дуртай монголчууд энэхүү баярын өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, ном хэвлэлийг сурталчлах, уншлагыг дэмжих зорилгоор 26 дахь удаагаа тэмдэглэх юм.
 
Зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломжийг олгодог энэхүү баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ үеэр хэвлэлийн компани болон зохиолчид ном бүтээлээ тодорхой хувиар хямдруулан уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн номын баярт зохиолч, аж ахуйн нэгж нийт 120 орчим оролцогч бүртгүүлжээ. 
 
Мөн яруу найрагч болон зохиолч гэх мэт номын мэргэдүүд өөрсдийн гаргасан номоо худалдах, номын хуримаа хийхээр төлөвлөсөн бол олны танил эрхмүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцах юм.
 
Номын баярын өдөрлөг амралтын өдрүүдэд 11.00-19.00 цагийн хооронд үргэлжилнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.