Төрсөн хүүдээ зодуулж амиа алджээ
Өвөртөө тэвэрч, ардаа үүрч хүн болгож өдий зэрэгт хүний дайтад хүргэчихээд ухаан муутай хүүхэддээ зодуулж бэртэл авч амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай юм. Дэндүү харамсалтай гэмээр хэрэг хоёр хоногийн өмнө Дархан-Уул аймагт гарчээ.

Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн хүүдээ зодуулсан өндөр настан эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дархан сумын зургаадугаар багийн иргэн 71 настай эрэгтэй Н-ийг түүний төрсөн хүү 35 настай Н.Б гэгч нь зодож хүндээр гэмтээжээ. Улмаар гэмтсэн өндөр настан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хоёр хоног эмчлүүлж байгаад бэртсэн гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба шалгалтын явцад сэжигтэн Б нь согтуурсан байсан нь тогтоогджээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2019-09-17 10:06:45
    Тийм хурдан гэж юу бхв Аавинд хүргээд ир
  • монголмаа 2019-09-14 10:14:23
    новш алах юмсан би аав ээжээ санаж ямар их ганцаардаж гуниглаж ба вэ?
  • Sanchir 2019-09-14 02:14:51
    Hunii sug muu bosoo oroolon heleh ch ug alga
  • Зочин 2019-09-13 02:57:34
    Ийм хогнуудыг шууд цаазаар авч байх хэрэгтэй...ХБүргэлт,МБайцаалт, Шүүх гэхийн ч хэрэг байхгүй...