Хар тамхинд холбогдсон алдартнуудыг мэдээллийн бүх хэрэгслээр гаргахыг хориглоё

Монголд хар тамхи тахлын хэмжээнд очлоо. Хууль хяналтын байгууллага, холбогдох газрууд өндөржүүлсэн байдалд шилжлээ. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага онцгой анхаарах цаг боллоо.

Хар тамхины хэрэгт Монголын залуу, өсвөр үеийнхэн маш ихээр холбогдож, энэ байдлаараа живэх нь. Хүүхэд залуусын шүтэн биширдэг, даган дуурайдаг, үг үйлдэл, өмссөн зүүсэн бүгдээс нь үлгэр авдаг урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс олноороо хар тамхины хэрэгт холбогдож, цөөнгүй нь хуулийн хариуцлага хүлээх болов. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдгээр олны танил хар тамхичдыг онцгой ихээр сурталчилж байгаа нь залуу үеийнхэнд ийнхүү муугаар нөлөөлж эхэллээ. Хар тамхинд нэр холбогдсон алдартнуудыг өдөр шөнөгүй нийтлэл, нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, зар сурталчилгаандаа тоглуулж байгаа нь тэднээр дамжуулан хар тамхийг сурталчилсан үйлдэл болсныг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа.

Хуулийн хэллэгээр бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины гэмт хэргийн нэг хэсэг, шууд болон шууд бусаар хар тамхичдыг дэмжиж, сурталчилагсад болсон байна. Үүнд цэг тавих эцсийн арга нь хар тамхитай нэр холбогдсон урлаг соёлын алдартнуудыг нийтлэл, нэвтрүүлгээрээ гаргасан мэдээллийн бүх хэрэгслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, лицензийг нь хураах явдал гэжээ. Байдал иймдээ хүрчээ, сэтгүүлчид ээ.

Бид бол нийгмийг зөв зүйлд хөтлөх, буруугаас сэрэмжлүүлэх үүрэгтэй. Хар тамхи хэрэглэдэг олны танил хүмүүс гаднаасаа хүртэл андашгүй байдгийг “Өдрийн сонин” олон удаагийн цуврал нийтлэл сурвалжлагаараа хүргэж ирсэн. Наад зах нь телевизийн нэвтрүүлэгт орохдоо нөгөөдөхөө заавал хэрэглэдэг. Хэрэглэсэн хүний нүд айхавтар улайдаг учраас түүнийгээ нуух гэж хар шил зүүдгийг хүртэл бичиж, “Хар нүдний шил зүүсэн дуучин хуурчин алдартнуудыг телевизээр битгий гаргаач...” хэмээн уриалж байлаа. Уриалга маань энэ цаг дор дахиад давтагдахад хүрч байна. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага, сэтгүүлчид ээ! Бүгдээрээ улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг дэмжигч, сурталчилагсад байхаа өнөөдрөөс эхлээд зогсооё.

Энэ уриалгыг уншиж суугаа таны хажууд, хаалганы чинь цаана, ажлын чинь үүдэнд, цайны ширээний чинь дэргэд хар тамхичид зогсож байж ч мэдэх нь. Нийтлэл, нэвтрүүлэг дууссаны чинь дараа нөгөөдөхөө барьчихсан хар нүдний шилтэн хажууд чинь “Татах уу” гээд зогсож байж ч мэдэх нь. Наад “од”-ууд чинь нэг харсан таны хүү, охиныг чинь, ах дүүс, анд нөхдийг чинь дагуулчихсан, мансууруулчихсан явж байвал та яах вэ... Ийм хүмүүсийг тэгвэл өнөөдрөөс эхлээд редакцийнхаа хаалгаар бүү шагайлга. Үүнийг “Өдрийн сонин” уриалж байна.

"ӨДРИЙН СОНИН"-Ы ЗӨВЛӨЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-09-16 07:05:41
    Ямарваа нэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг олон нийтэд ил тод зарлан , ард түмэнд болгоомжлуулах ажил хийх хэрэгтэй. Ингэж нууж хаагаад байхаар хашрахгүй ш дэ...
  • Zochin 2019-09-14 03:01:55
    Har tamhichudiig tsaazaar av.
  • зочин 2019-09-14 02:00:46
    Сэтгүүлч минь дээ гарчигаа бодож өгөөч. 2 талтай ойлгомжгүй юм сараачих юм.Энэ алдартнуудыг хэвлэлээр мэдээлэх юмуу эсвэл нуун дарагдуулах юмуу?
  • Buruu 2019-09-14 00:19:12
    Harin esregeeree. Ter od geed baigaa nuhur uneheer har tamkhi tatsan bol olond zarlaad gutaagaad "od" bish bolgochih. Tegeed har tamkhinii surtslchilgaagaa hi...
  • Zocnin  2019-09-13 17:27:59
    Setguulcn mergejil ter bolgon hun ezemsheed bdag mergejil bishSetguulcn hun orgon tsar hureetei medlegtei ard tumniihee omno alhaj zow yils sain niigmiig butee...
  • Zocnin 2019-09-13 14:14:27
    Baycnuudiin huuhduud geed bhaar bas bayan humuusiin hureeleld bdag gej haragdah gesen teneg huuhduud hereglegcn bolj bna Ynendee yaduu ajilgyi oron gergyicnuud ...
  • Сонгогч 2019-09-13 13:12:52
    Дэмжиж байна. Нэр усыг ил тод зарлаад дараа нь дахиж харалгүй сонсолгүй МАРТЪЯ
  • ЗАЛУУ 2019-09-13 08:17:09
    Монголд урлагын од гэхээр хүн байхгүй ХЭДЭН дууриамал тэнэг юмнууд хар тамхи татаж СОЛИОРЧ бусдыг уруу татаж байгаа бол шийтгэлийг хатуу болгоод сурталчил
  • багш  2019-09-13 07:00:46
    Яг үнэн шүү. хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэхээр хүчтэй. Муу үлгэр дууриаллыг жигшүүлэх төрлийн нэвтрүүлэг их хэрэгтэй юм шиг байна.
  • иргэн 2019-09-13 04:50:16
    хар тамхичид ижил хуйстэн хоерыг ямар ч асуудалгуй шууд буудаж устгах хэрэгтэй тэгж байж бид ур хуухдээ аварна шуу
  • !!! 2019-09-13 03:53:59
    Olimpiin awragaas oor Mongol Od geed helchih hun daan ch alga daa ! Bitgii hudlaa hoorogdoo Huuli zorchson bol Olon niited medeele hiilj bolgoomjluulah ni zow
  • ИРГЭН 2019-09-13 03:40:24
    bitgii xuts xewlel medeeleleer tsatsa xair daaxgvi xvvrnvvd
  • Zochin 2019-09-13 02:36:35
    Mongold od fej barag bhgyi. Honogiinhoo hooliig yaayadaa gej baij tamhi taria geed baival odoo yaltai. Yaduu ornii yaduu irged shyy de. Hohi ne gehees