Гэр бүлийн гишүүдийнхээ орлогыг 15 дахин өсгөсөн М.Оюунчимэг
Төр түшилцсэн эрхмүүд ард түмний аж амьдралыг өөд татахаас илүүтэй хамаатан садныхаа түрийвчийг түнтийлгэх ажлыг түлхүү хийдэг. Үүний нэг жишээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүний зөөлөн, хаялга ихтэй суудалд тухалж амжсан. 

Эрхэм М.Оюунчимэг гишүүн энэ суудал ямар хаялгатай байв. Тэрбээр гишүүн болохынхоо өмнө жил буюу 2015 онд жилийн 14 сая төгрөгийн орлоготой байж. Харин 2016 онд жилийн 156 сая төгрөгийн орлого олж, огцом баяжжээ. Харин 2017 оноос ХОМ-доо их даруухнаар буюу 22 сая төгрөгийн жилийн орлоготой гэж мэдүүлсэн байгаа юм. Өнгөрсөн онд ч мөн түүний жилийн орлогод өөрчлөлт орсонгүй. 

М.Оюунчимэг гишүүний хувьд 870 сая төгрөгийн хоёр байртай. Suzuki,Grand Vitara ,BMW-528 маркийн 128 сая төгрөгийн өртөг бүхий хоёр машинтай. Бараг нэг га газартай ч үүнийгээ үнэлээгүй. 251 сая төгрөгийн хадгаламжтай, 220 сая төгрөгийн зээлтэй гэжээ. 
Эрхэм гишүүний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмэгдүүлж чадсан байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна. 

Төрсөн эгчийгээ төрийн албанд томилуулж хэсэгтээ шуугиан тарьсан эрхэм гишүүн өнгөрсөн жилүүдэд гэр бүлдээ ч бас багагүй анхаарал хандуулж, хэтэвчээ зузаалж авчээ.  


П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хамба 2019-09-16 06:58:29
    Оюун гишүүн боломж олдсон дээр нь хөрөнгөжөөд авах нь юу буруу гэж?, Хэн ч УИХ д сууна ингэж л цулайна шүү дээ. Одоо улсынхаа хамгийн ядуу орлогогүй гэсэн хэдэн...
  • Zo 2019-09-15 04:26:47
    Estoi hudlaa dur esgesen zugeer l shunal yum bish u
  • 1 2019-09-14 11:44:19
    Хүн хөрөнгө чинээтэй болж байвал сайн хэрэг. Үүнийг бүгд л хүсдэг, ямар ч нийгэмд. Энэ нийтлэлээ бичихдээ УИХ гишүүн Оюунчимэг эрх мэдэл албан тушаалаа
  • Бат 2019-09-14 06:03:16
    Юу нь сонин байна бид үндэсний хөрөнгөтөн төрүүлэхээр энэ хяналтгүй төр байгуулсан одоо тамын тогооны үлгэрээр үүнээсээ гарч чадахгүй байгаа
  • Ганцоож 2019-09-14 04:20:35
    Энэ авгай одоо болимоор юм авлигын мөнгөө ар гэртэй хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм биш үү
  • Төр 2019-09-14 04:01:28
    Балай авгай. Сэтгүүлч хийж нүүр нь хагарч олны өмнө ярьж л чаддаг авгай
  • Sansar 2019-09-14 03:23:39
    Bugsnii huuhen gesen unen bolwuu
  • Zochin 2019-09-14 03:03:18
    Ene muuhai avgain hurungiig huraagaachee hudkaa dvr esgesen emee
  • Зочин 2019-09-14 02:27:44
    Ямар аймаар юм бэ. 15 дахин байх даа яах вэ дээ. Өөр 14 гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх мөнгийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж боломжийг нь хулгайлсан гэсэн үг...
  • Irgen 2019-09-13 22:43:14
    Ene yu hj chadah vee. Uuriiguu hen geed bodchih son boortsog yum buu med. Zailtsgaa
  • Сонгогч 2019-09-13 13:17:00
    Хөөрхий нөхөр их ажил хийгээд гэртэй ч ховор ордог бх даа
  • Zochin 2019-09-13 09:35:12
    Khudlaa, khudlaa kkk
  • Зочин 2019-09-13 07:27:49
    Уих зальтай гуйлгачинг тэрбумтан болгодог газар шүү дээ тийм болоод л үхэн хатан уих-д орох гээд улайрдаг биз
  • зочин 2019-09-13 07:02:17
    наадах чинь хэдэн нөхөртэй юм бол ганц гэрийн эзэн ийм хөрөнгийн хаана ажлаад олсон юм бол аргаа зааж өгөөч
  • Идүүлсэн бут ургадаг шүү дээ.Монгол Улс  2019-09-13 06:09:52
    Бидний ухамсар цаг хугацааны явцад хөгжих нь байгалын хууль юм.Эд нар түүхэнд баримттайгаар үлдэнэ.Хөөрхий үр удам нь л ичиж зовох байхдаа.
  • иргэн 2019-09-13 06:09:48
    сайн эмэгтэй ийм эхнэртэй хархуу мен азтай золиг юмаа пгоо чи эр юмуу эм юмуу за алинч байсан ингэж баяжиж чадахгуй иймд ингээд атаархаад чацга алдаад байж бай
  • Иргэн 2019-09-13 05:00:47
    За за их хурлын гишүүн болио.
  • Иргэн 2019-09-13 02:17:54
    Төрөөс түрийвчээ зузаатгадаг нөхдөд хэн боломж олгов ... Сонгогч та өөрөө...
  • зочин 2019-09-13 02:05:15
    Хүн ер нь гэр бүлдээ анхаарах хэрэгтэй. Сайн байна.