УИХ-ын дарга аа, эхлээд хууль зассан асуудлынхаа учрыг ол
 УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хууль, шүүхийн удирдлагуудтай уулзалт хийнэ. Уулзалтаар өнгөрсөн хавраас хойш олны анхаарлыг татаж байгаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хөндөх гэнэ. Гэхдээ УИХ-ын дарга аа, эхлээд хууль зассан асуудлаа нэг мөр болгож, тэдэнд хуулийн дагуу ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэд бол танай ангийнхны батласан, зассан хуулийн дагуу л ажиллах үүрэгтэй.

Өнгөрсөн тавдугаар сард МХЕГ-ын байцаагч нарын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэн хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудалтай зэрэгцэн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал хөндөгдөж эхлэсэн.

Уг нь 2016 онд Эрүүгийн хуульд оруулсан дагаж мөрдөх өөрчлөлт дээр хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй гэж байгаа. Харин 2017 оны дөрөвдүгээр сард байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг шинэчлээд баталчихсан байдаг. Тухайн үед Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гаргаад бүх гишүүн дэмжсэн гэж байгаа. Энэ асуудал өндрөө авахад Ш.Раднаасэд гишүүн “Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаанд өөрчилсөн” хэмээн мэдэгдэж байв.

Гэвч үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байгаа юм.

Дүгнэлтэд “Ажлын хэсэг 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны үр дүнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна гэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хүргүүлж байна” гэжээ.
Ийнхүү хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг хэн зассан эсэх нь тодорхойгүй болчихож байгаа юм. Гэхдээ хэнбугай ч энэ үүнийг зассан бай ахиад нэг нэгэн авлигачид ял завших боломжийг хаах үүднээс хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол УИХ-ын дарга хэдэн удаа ч хууль шүүхийнхэн ч дуудаж уулзаад шийдэл гарахгүй. Хууль баталдаг УИХ. Хэрэгжүүлдэг нь хууль шүүхийнхэн. Тэгэхээр хийдэлгүй хуулийг батлах үүргээ эхлээд биелүүл.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2019-09-21 02:01:46
    Нам гэж ийм л бузар зvйлээ бугшуулаад байгаа болохоороо хэрэггvй юм. Нэхэн хэлэлцэх хугацааш яаралтай еерчилдее. Vндсэн хуулийн еерчлелттэй зэрэгцvvлээд луйвар
  • Zochin 2019-09-14 08:38:53
    Ix zyiliig oorchilj erch xychtei shudarga ajillax bolov uu gej bodson bas l Enkhboldoos yalgarax yum alga daa
  • Зочин  2019-09-13 08:27:03
    Зандан гуай та энэ ноцтой асуудалд ХУДЛАА гоомой хандах гээд байна Одоо зассан эздийг тогтоолгож хуулиа түдгэлзүүлж. НЭН яаралтайзасан батлуулаач
  • Зараа 2019-09-13 06:59:03
    Энэ нөхрийг харахаар л багадаа задгай мөнгөө цуглуулдаг урд зүгээс гаралтай шаазан гахай санаанд ороод байдаг кккк
  • иргэн 2019-09-13 06:13:47
    энэ нудээ цавчсан тунхуу толгой эргуутээд хуний хэлснийг ойлгодог юм уу даа
  • zochin 2019-09-13 02:23:09
    er nteneg l bish bol medeej uy gej ooroo sanaachlah ve dee,hen negneer l sanaachluulan oruulj iruulen shuu dee
    • Иргэн 2019-09-15 10:48:26
      Мөнгө гударсан нөхдүүдээ хориоч ээ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л суллаад байх юм албаар удаашруулж байгаад л нөгөө их мөнгөө хувааж цусалдаг байх оо
  • Зочин 2019-09-13 01:57:01
    Энэ хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юмны учрыг олох хэрэгтэй.Улсын бөөн мөнгө туучихаад Гарамгайбаатар,Батүүл,Батбаяр гэх мэтийн хулгайчууд суллагдаад байж ёстой та...