“Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын аварга  шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн энэ сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд нийслэлийн Аврах анги 105,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангийн нийт 16 багийн 128 алба хаагч  тамирчид оролцож, Туул голд буухиа сэлэлт, усанд живсэн нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх ажиллагаа, уснаас аврах ажиллагаа, тамирчдын бэлэн байдлын үзлэг, аврагчийн цогцолбор дасгал, буухиа гүйлт, нуранги доороос нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох гэсэн төрлүүдээр мэргэжлийн ур чадвараа сорин өрсөх юм.

“Мэргэжлийн аврагч” тэмцээнийг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүй төлөвшил дээшлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.