Агаарыг бохирдуулагч автомашины утаанд анхаарлаа хандуулъя
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай улсын хамгийн том асуудал болоод байгаа агаарын бохирдол зөвхөн нүүрс түлж буй айл өрхүүдээс  гарч байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болно. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах  утаа эзэлдэг байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр автомашины тоо эрс нэмэгдсэн.  Харин манай усад явж буй автомашины дийлэнхийг Солонгос, Япон зэрэг орноос оруулж ирсэн хорт утааг их хэмжээгээр ялгаруулдаг хуучин автомашинууд эзэлдэг.

Монголд явж буй нэг машин Европын стандартын дагуу 70-80 автомашины гаргах  хорт бодисыг агаарт хаядаг гэсэн судалгаа бий. Энэ нь  дөрвөн уулын дундах Улаанбаатарыг хорт утааны хогийн цэг болгодог гэсэн  үг. Уг нь он хуучирсан буюу 10-аас дээш жил явсан автомашиныг  хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай нэг үе ярьж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золголоо.

Автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин,азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг байна. Эдгээр нь хүний эрүүл  мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл бензинперин нь хүний генийг гэмтээн, хорт хавдар үүсгэдэг хатуу талст бодис,  харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй  агаарын хамт биед орж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд  нөлөөлөн бие сулрах, толгой өвдөх, бөөлжих гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг.

Сүүлийн жилүүдэд манай улсад уушигны өвчтэй хүмүүсийн тоо ихээр нэмэгдэх болсон. Харин үүний гол шалтгаан нь  автомашины утаанд агуулагддаг азотын давхар исэл. Уг бодис хүний амьсгалын дээд замаар  дамжин уушгийг  гэмтээн цаашлаад  уушигны хорт хавдар үүсэх эхлэлийг тавьдаг байна. Өнөө үед  автомашин хүмүүсийн амьдралд өдөр тутмын хэрэглээ болсон ч эргээд эрүүл мэндийг хордуулж буй чимээгүй тахал болсоор байгаа нь  бодит үнэн. Иймээс Улаанбаатарын   агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаартай болоход гэр хорооллынхноос  гадна автомашинтай хүн бүхэн хувь нэмрээ оруулах цаг болжээ.

Тиймээс их хотын иргэн та  өөрийгөө болон өрөөл бусдын төлөө аль болох автомашинаасаа татгалзаж нийтийн тээвэр сууж үйлчлүүлж байх нь  чухал болоод байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tail pipe 2014-09-22 21:24:21
    Автобусны утаа аймаар шүү. Зарим автобусны ард орохоор замаа ч харж чадахааргүй болдог.
    202.179.12.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Gol 2014-09-22 07:39:10
    zarim abtobus diezel mashinii ard yvhad ymar aimar utaa haydag geech teriig ehnii eeljind boliulmaar bn
    202.55.180.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2014-09-22 06:09:58
    Shatahuun chanargui hort bodisiin hemjee ni ih baihad shine saihan mashin oruulj ireed nemergui hort hii iheer yalgarna. harin hodolguuriin bagtaamjaar tatvar nogduulah heregtei, land 200 lexus 570 benz g unah humuus ni ondor tatvar toloh yostoi 2-3 dahin
    125.198.199.191
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-22 03:37:51
    Утаа гаргадаг машин, автобусыг хязгаарлах нэмэлт төлбөр авах нь зөв.Ялангуяа өвлийн улиралд тэдгээр машиныг тавиулж байя.
    112.72.13.234
    Мэдэгдсэн Хариулах