Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд  цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ. 

Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх,  ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар судалж танилцуулахыг БОАЖ-ын сайдад даалгав.

Ноён уул орчмын газарт 1995-2010 оны хугацаанд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуй нэгжид олгосон байна.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-09-12 01:51:26
    Heseg gadniihan bayjaad alga bolloo doo. Ard ni heden ovoolgo shoroo uldvee. Busad uurhainuud ni tiimerhuu baidald oroohos ni umnu arga hemjee avsan ni deer bha...
    66.181.161.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-11 23:50:40
    за очиж нинжа хийдэг хэргээ одоо эзэнгүй болох нь баяраллаа төр засагтаа ар түмнээ харз үзсэнд
    103.57.92.203
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-11 12:43:12
    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбата Бороо гоулдын цианид натритай 2 том нуурыг очоод үз дээ. наад 2 нуур задарвал монгол улс дэлхий сүйрнэ шүү
    66.181.184.167
    Мэдэгдсэн Хариулах
  • За? 2019-09-11 08:30:18
    За ашгүй манай Зүүнхараагийн нинжанууд чөлөөтэй ухах боломжтой болох нь дээ!!!
    66.181.161.80
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2019-09-11 12:15:14
      За тэр харав уу, нинэа нар ингээд л ухаад эхлэнэ дээ
      139.5.217.230
      Мэдэгдсэн Хариулах