Монголын баг тамирчид тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна
Азийн шилдгүүдийг шалгаруулах “Инчон-2014” наадмаас Монгол Улс найман медаль хүртээд байна. Энэ амжилтаараа Азийн наадамд өрсөлдөж буй 45 орноос эхний дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Медалийн хувьд хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медалийг буудлага, жудо гэсэн спортын төрлүүдээс хүртээд байна.

Азийн наадмыг зохион байгуулагч БНСУ 12 алт, 10 мөнгө, 9 хүрэл нийт 31 медалтайгаар тэргүүлж байгаа бол 12 алт, 9 мөнгө, 11 хүрэл медальтайгаар БНХАУ удаалж, 7 алт, 8 мөнгө, 11 хүрэлтэй медальтайгаар Япон улс гуравдугаар байранд бичигдэж байна. Дөрвөн жилд нэг удаа шилдэгийн шилдэг тодруулдаг Азийн наадамд спортын 36 төрөлд 14500 гаруй тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөж байна.

Ами
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tulga 2014-09-22 16:44:01
    ta naraar baharhaj bn
    59.57.199.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol khun 2014-09-22 08:59:58
    Sain bna, ushuu olon medal awaasai da
    202.126.89.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Amaraa 2014-09-22 05:52:43
    good erchee buu aldaasai
    103.11.192.27
    Мэдэгдсэн Хариулах