АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл олны анхааралд байгаа эдийн засагтай холбоотой гэмт хэргүүд шалгах, хууль шүүхээр шийдвэрлэх үйл ажиллагаа удааширалтай байна хэмээн шүүмжилж байгаа юм. Ийм байдлаас болж эрүүгийн хэргээс ял завших, хэргийг нь хэрэгсэхгүй болгосоор байна.
Тухайлбал, гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч дээр дурдсанчлан удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Энэ мэтээр эрүүгийн зарим хэргүүд ч хэрэгсэхгүй болох магадлалтай. АТГ-ын мөрдөгч нарын хийсэн мөрдөн байцаалт үр дүнгүй болж, хийсэн хэрэгтээ ял зэм хүртэхгүй хэргээ хүлээхгүй байна гэдгийг АТГ-аас онцлов.
О.Гэрэл
Оллоо.mn