Төр барилгын компаниудаас цэцэрлэг худалдаж аваач
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ. Намрын намарт л эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж “дайн” болдог.  Харин сүүлийн жилүүдэд цэцэрлэг, сургуулийн барилгуудыг шинээр барьж, асуудлыг шийдэх талаас нь ажиллаж байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар ирэх жилээс нэлээд олон цэцэрлэг, бага сургуулийн барилга барихаар болоод байгаа юм билээ. Сайхан л мэдээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар асуудал шийдэгдээгүй, хүрэлцээ муутай хэвээр л байна.

Төр угаасаа цэцэрлэг, сургуулийн барилга барихад муу анхаарч байгаа болохоор тэр. Ирэх жилүүдэд ашиглалтад орох барилга ч яамай. Цагаа тулахаар юу ч болоо билээ. Өнөөдрөөрөө юмыг харж үзвэл байдал хэцүүхэн л байна шүү дээ. Хамгийн сонирхолтой нь төр сургууль, цэцэрлэгийн барилга барихаасаа илүүтэй хувийн хэвшлийг дэмжээд байна.  Энэ намар гэхэд 36 хувийн цэцэрлэгт зөвшөөрөл олгоод байгаа.  Одоо яахав, тэртээ тэргүй улсын цэцэрлэг хүрэлцэхгүйгээс хойш хувийн хэвшлийг дэмжээд ч болов ачааллаа бууруулах гэж үзэхээс өөр яалтай билээ.  Уг нь улс төрийн цэцэрлэг, сургуулийн тоог нэмэхийн тулд багахан менежмент явуулчихмаар санагдах юм.

Тэр нь Барилгын компаниудтай гэрээ байгуулах. Ер нь ч барилгын компаниуд орон сууцны хороолол барихдаа дунд нь сургууль, цэцэрлэгийн барилга барьдаг. Тодорхой хэмжээнд сургууль, цэцэрлэг барихыг ч шаардаж байгаа. Харин сургууль, цэцэрлэгийн барилга барьсаны дараа төрд худалдах сонирхолтой байдаг. Ерөнхийдөө төр барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг нь худалдаад авчихдаг бол санаа амар бүтээн байгуулалт өрнүүлж болмоор байна гэдгийг олон хүн хэлээд байгаа шүү дээ.  Яаж ч бодсон энэ бол хамгийн зөв шийдэл юм шиг санагдаад байгаа юм.  Төр тендер зарлаад, бөөн юм болж байж цэцэрлэг барих шаардлагагүй. Зүгээр л бэлэн байшин худалдаад авчихна.  Хувийн хэвшлийнхэнд ч хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л сургууль, цэцэрлэг барь гээд байдаг.

Дараа нь өнөөх цэцэрлэгийн барилгад нь хэн үйл ажиллагаа явуулах уу, зөвшөөрөл авах энэ тэр гээд л ажил их байна.  Хэрвээ төр мөнгөгүй гэвэл арай өөр аргаар шийдэж яагаад болохгүй гэж.  Төр газрынх нь асуудлыг шийдэж өгөөд, оронд нь сургууль, цэцэрлэгийн барилга бариулж авъя л даа. Газраа үнэгүй биш юм аа гэхэд хямдхан өгвөл яасан юм.  Тийм боломж бага ч болов байж л таараа. Ингээд шийдчихэж болдог бол төр сургууль, цэцэрлэгийн барилгатай болоод авчихаж болно. Тэгэхгүй бол өдөр өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа орон сууцны хорооллуудын дунд хувийн цэцэрлэгүүд дүүрлээ. Орон сууцанд орж байгаа айл болгон хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч чадах уу, үгүй юу гэдгийг бодолцох цаг болсон. Боломжтой нь хүүхдээ өгөөд, боломжгүй нь улсын цэцэрлэг л бараадуулна.

Тун аргагүй бол гэртээ түгжинэ. Түүнээс нь болоод янз бүрийн осол гарч л байна.  Бүх зүйлийг хувийн хэвшил рүү чихээд, түүнийгээ төрийн ачааг үүрэлцэж байна гэж цагаатгаад байх юун. Ядаж сургууль, цэцэрлэгээ ч болов төр үүрэх л хэрэгтэй байна шүү дээ.  Тиймээс энэ тал дээр хөрөнгө оруулалтаа жаахан нэмж, хэдэн цэцэрлэг ч болов худалдаж авмаар юм, энэ намар.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2014-10-14 02:09:20
    hot ruu jil bur heden huuhedtei ail nuuj irj baiaa bilee dee ter buh huuhdiig tsetserlegeer hangaad baij albatai bishee, hun amiin orlogoor ni angilaad orlogo muutai ailiin huuhdiig l tur daaj uldsen ni huviin tsetserlegtee yavah estoi shdee, huviin tsesterlegt hangalttai oron too baihad buh umaa ulsad daalguulah geed belenchleed zavaaraad baih um, uur yamar orond iim tsetserleg baina haigaad uz baihgui za yu, sotsialist Kuba solongos hoert l baigaa bid haishaa yavaad baigaa um be ediin zasgaa unagaad niigmin halamjindaa boomiluulj uheh gej baij odoo eniigee zogsooogood ulsaa bosgoochee, yvj yvj halamj bol hunii hugjliig uls ornii hugjliiig chudurluh chudur shuu, gadaadad garsan humuus yamar ch halamj baihgui uchir hamag avyas chadlaa gargaad amidarch baina, end bol hen haanaas yu uguhnuu geel hevteed baina ene humuus chini, orlogo olhooroo tag nuuchihna dalduur yamar ih bayn humuus gaduuraa buun yduuchuud
    103.229.121.236
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-22 20:11:58
    Цэцэрлэгийг төлбөртэй болгох хэрэгтэй. Үнэгүй юманд хүмүүс нугасгүй. Зөвхөн нийгмийн эмзэг хэсгийнхний хүүхдүүдийг үнэгүй аваад бусдыг нь төлбөртэй болгооч. Хувийн цэцэрлэгүүдэд өгдөг татаасаа зогсоо. Бүхнийг төр даана гэсэн одоогийн авилгачдын бодлого ий
    76.165.245.250
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-22 08:43:43
    11-r surguuliig yagaad barihgui baigaa yum be tomchuud gazrig ni abah geed margaanmai baigaa gej sonsson shuu
    202.179.29.59
    Мэдэгдсэн Хариулах
  • z41 2014-09-22 04:33:41
    HUCHGUI TOR...
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-22 02:10:02
    Hudaldaj avaad baih shaardlagagui, uul ni oron suutsni horoolol barih zuvshuurul uguhduu zaaval 1 tsetserleg unegui barij uguhuur geree hiih yostoi baisan um. Tsaashid iim jishig togtoomoor baina. Barilgin kompaniud uursduu niigmiin hariutslagaa uhamsarla
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах