Иргэд ҮХ-нд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдээлэл байхгүй ч санал асуулгад оролцоно гэжээ
Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оруулахгүй гэх асуудал улс төр болоод нийгмийн гол сэдэв болж хоёр талд талцуулаад байна.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээс асуух шаардлагатай гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол мэргэжлийн судлаач болон хуульчид болохоор Үндсэн хуулиа ч мэдэхгүй ард иргэдээс ам асуухын тулд хэдэн тэрбум төгрөг үргүй зарцуулж, салхинд хийсгэх гээд байна гэсэн шүүмжлэлийг хэлж буй.

Тэгвэл үнэхээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа талаар иргэд мэдлэг, мэдээлэлтай байна уу гэдэгт судалгаа хийжээ.

Судалгаанд хамрагдсан 382 иргэний 17 хувь нь мэдээлэл байгаа гэсэн бол 83 хувь мэдээлэл байхгүй гэж хариулжээ.
Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу гэсэн судалгаанд нийт 348 хүн хамрагдснаас 85.1 хувь нь оролцоно гэсэн бол 11.2 хувь нь оролцохгүй, 3.7 хувь нь бусад гэж хариулжээ.

Үүнээс харахад, иргэдийн дунд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд мэдээлэл хангалтгүй байгаа бол харин санал асуулгад оролцоно гэж хариулжээ.

О.Гэрэл
Оллоо.mn  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-09-10 09:04:18
    ҮХ өөрчлөх асуудлыг энэ ИХ-н ялтан гишүүд хийгээд санаад ч хэрэггүй дээ. дараагийн илүү ухаалаг гишүүд гарч ирсэн тохиолдолд л хий
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-10 07:35:30
    Уг нь ард түмний санаа бодлыг бүрэн төлөөлж чадах ухаалаг хүмүүсийг УИХ-даа сонгосон байсансан бол ард нийтийн санал асуулга явуулах шаардлага ч байхгүй л дээ.
    182.160.33.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-09-10 04:45:36
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах