АТГ-ынхан гаалийн байцаагчдын авсан авлигын бичлэгийг задаллаа
АТГ-аас өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сүүлийн үеийн дуулианд хэргүүдийн талаар мэдээлэл хийв.

Тус газраас МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы авлигад авсан мөнгөө оймсондоо нууж байгаа бичлэгийг олон нийтэд задлаж дуулиан шуугиан дэгдээсэн бол энэ удаад дахин нэг бичлэгийг задалж сенсааци дэгдээлээ.

Тодруулбал, Дорноговь аймаг дахь гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийсэн бичлэгийг олон нийтэд үзүүллээ.

Тэд БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авсан хэрэгт гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон паарны ард нуух зэрэг үйлдэл гаргажээ. Тухайн цаг үед авсан хахуулын бичлэг бөгөөд одоо задалж байгаа нь энэ юм.

90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4.5 сая төгрөгийн хахууль авсан нэг удаагийн үйлдэл нь энэ аж.

Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад  28.2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан юм байна.
Мөн гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл гарсаар байгаа учир үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна гэдгийг Т.Баярхүү дарга хэллээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2019-09-10 10:25:35
    Замын Үүдийн 2 байцаагч нэг 69 дээр ажиллах гээд булаалдаад зодолдож байхыг хоёр цэхэр минь харж нүгэл үйлдэж л байлаа.
  • зочин 2019-09-10 05:57:56
    Гаальчид бол мэргэжлийн авлигачид
  • Бат 2019-09-10 04:44:52
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    • ЯГ ҮНЭН!!! 2019-09-10 10:05:25
      АИХ-аас байнгын ажиллагаатай Улсын Бага Хурлыг сонгож байгуулна. АИХ нь жилд 1-2 удаа чуулна. АИХ-ын гишүүд тогтмол цалин авахгүй, тус тусын ажлаа хийнэ!
  • зочин 2019-09-10 04:37:54
    Гаалийн татвараас улсад ордог татвар буурсаар, гаалийн ажлтнуудын орон тоо өссөөр байгаа хэрэггүй дарга, алба, орлогч гэх мэт хэмнэх орон ооо маш их бий
  • зочин  2019-09-10 04:01:10
    гаалийнханы авилга арилахгүй учир нь байцаагч нарыг намын шугамаар томилож байгаа тухайлбар Хотын гаалийн дарга бол бүр ч хахуулчин гэр бүлээрээ эхнэр нь өөрийх...