Олны анхаарал татсан зарим эрүүгийн хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд мэдээлэл өгсөн билээ.
НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд "Авилга, албан тушаалын хэргүүдийн тухайд ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг, тодорхой хугацааны дараа илэрдэг, үйлдсэн гэмт хэрэг, цаашлаад нуугдмал эд хөрөнгийг олж тогтоохын тулд хүн хүч, ажиллагаа, цаг хугацаа маш ихээр шаардагддаг. Прокурорын байгууллагаас хуульд заасны дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн, ялангуяа олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.
Олны анхааралд байсан зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, хяналтанд ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхэнд шийдвэрлэсэн.
Тухайлбал,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд,
Төрийн банкны болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбум төгрөгийн зээл олгосон, мөн 14.9 тэрбум төгрөгөөр хууль, тогтоомж зөрчиж, худалдан авах ажиллагаа гүйцэтгэсэн үйлдэлтэй, Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашигласан", 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хахууль авах" хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1,1 дүгээр зүйлд заасан, хүчиндэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Авто тээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанийн олон тооны, хүнд даацын тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг хууль бусаар олгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд,
ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд,
Монголбанкны удирдах албан тушаалтны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
ШШҮХ-ийн хэлтсийн дарга Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас хахууль авсан гэх хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн.
Энэ хэрэгтэй холбоотой бусад албан тушаалтнуудыг шалгах ажиллагаа одоогоор дуусгавр болоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна"гэв.
О.Гэрэл
Оллоо.mn