Даншигийн наадамд Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлэв
“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёл урлагийн наадам өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд уламжлал ёсоор тав дахь жилдээ амжилттай болж өндөрлөв.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 383 жилийн ойг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан тус даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх хүч чадлаа сорьж барилдснаас Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлсэн бол Улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Г.Гантулга нар шалгарав.

Даншиг наадамд түрүүлсэн улсын начин Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан, улсын харцага Н.Золбоо даншгийн заан, Ш.Пүрэвгарьд даншгийн начин, Г.Гантулга даншгийн өсөх идэр начин цол хүртээв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2019-09-10 17:22:43
    шашны баярт төр оролцох хэрэггүй дээ.Даншигийг иймэрхүү байдлаар цэнгэлдэх хүрээлэнд зардал чирэгдэлгүй хийж байх нь дээр юм.Бөхчүүддээ баяр хүргэе.
    112.72.12.10
    Мэдэгдсэн Хариулах