З.Энхболд: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирохыг ард түмнээсээ асууя
 Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн саналаа өнөөдөр буцаан татлаа. Энэ тухай албан бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч төслөө татан авч буй тухай албан бичигт “УИХ улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуульзүйн зөрчил, маргаантай эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.
Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдолтой зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.
Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, тойргийн асуудалд 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх, гишүүдийн улс орны нийтлэх эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий өөрчлөлтүүд улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах бүгд хасагдлаа. Иймд миний бие Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд оруулсан өөрийн санал, төслөө хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч буйгаа үүгээр мэдэгдье”  гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлдөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулах зарчмын шинжтэй дор дурдсан өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ. Үүнд:

1.  Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах;
2.    Ард нийтийн санал асуулгыг 2019 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд улс орон даяар явуулах;
3.    Гадаадад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажиллагааг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах;
4.    Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 6.2-т заасны дагуу санал асуулгын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг бэлтгэж батлуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд, иргэдэд тайлбарлан таниулах, мэдээллээр хангах хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт;
5.    Ард нийтийн санал асуулга явуулах болон энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох бусад арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт;
6.    Ард нийтийн санал асуулгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд;
7.    Ард нийтийн санал асуулгын иргэний /сонгогчийн/ бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох ажиллагаанд “New image cast” санал тоолох төхөөрөмж ашиглахыг зөвшөөрөх; 

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-09-10 23:33:45
    МАН-ын 64 толгой нийлээд ч ЗИ-н 1 толгойг дийлэхгүй л байх шив дээ
  • жирийн иргэн 2019-09-10 17:14:30
    Путин шиг ерөнхийлөгчтөй бол болно.Харин Баттулга шиг мэдлэггүй, З.Энхболд шиг хутган үймүүлэгч ТГ-ын даргатай бол Монголыг мөхөөнө шүү... Ухаараасай...
  • Дулмаат 2019-09-09 11:25:53
    Монголчууд нэг гарт зангидсан үедээ л хүчтэй басан
  • onom 2019-09-09 09:42:51
    Улс орон хөгжихөд улс төрийн тогтвортой байдал их чухал байдаг юм байна. Ялангуяа, байгалын баялаг ихтэй, байгалын баялгаар амьдардаг орнуудад.
  • zojin 2019-09-09 08:57:54
    Mongol ulsad eronhiilogjiin zasaglal tohirno.
  • зочин 2019-09-09 08:25:57
    Горьдооч,,, Женко, Зика 2-ын хүсэл энэ шүү дээ, Ард түмэн тэнэг биш шүү дээ,
  • zochin 2019-09-09 07:45:35
    29 terbumiig ajliin bair bii bolgoh ur ashigtai zuild zartsuulsan ni deer.
  • Бат 2019-09-09 06:52:44
    Монголчуудад ёрөнхийлөгчийн засаглал яг одоо хэрэгтэй байна 76 хүн түүний баг идэх бус 1 ёрөнхийлөгч цадаад тэгээд ажлаа хийнэ
  • !!!???? 2019-09-09 06:33:08
    Энэ пигмей Ерөнхийлөгч болох санаатай??!!! Биеэ голохгүй юмаа, хүмүүс!!! Женкогоор Ерөнхийлөгчийн засаглал тогтоолгоод дараа нь өөрөө завсраар нь шурхийх нь!!!
  •  2019-09-09 06:28:14
    далдага муу хүмүүс сонгогдоод ажиллаад байвал аль ч засаглал нь тохирохгүй: хүнээ зөвөөр ажиллуулдаг болчих. татаж аваад заазалдаг хэрэгжүүлдэг шүүхтэй болчих