17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар шүүгчид юу хэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд удаж буй.

Тодруулбал,Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзсэн байгаа шүүгчдийг танилцуулбал,  

Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” байгаа юм.

Тэгвэл дээрх шүүгчид ажиллахгүй байгаатай  холбоотойгоор, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж, зарим шүүх танхимын үйл ажиллагаа бүр зогссон байгаа зогссон талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлсэн билээ.

17 нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн талаар шүүгчид өөрсдийн байр сууриа ийнхүү илэрхийлж байна.
 
Н.Лүндэндорж: Бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогссон
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Би нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар АТГ болон Улсын Ерөнхий прокурорт бичиг явуулсан. Энд бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогссон байна. Хуульд заасан хугацаа гэж сунгаад байлгүйгээр хурдан шалгаж өгөхийг хүссэн. Саяхан Нийслэлийн прокурорын газраас лавласан. Тэд энэ сарын 10 гэхэд нэг тийшээ болчих байх гэдэг зүйлийг хэлсэн. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогсчихсон, хэдэн зуун хэрэг шийдэгдэхгүй хүлээж байна. Үүнийг хаана, хаанаа сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэд шүүгч нарын нарийн төвөгтэй асуудлыг хөнгөн шийдэхгүй гэх үүднээс хугацаа хэрэгтэй байгаа юм билээ. Ямартай ч энэ хэрэгт их анхаарч байгаа гэдгээ хэлсэн. Үнэндээ бид шүдээ зууж ажиллаж байна.” гэв.
 
Ж.Болдбаатар: Стандарт нормоосоо гурав дахин их ачаалалтай ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн ерөнхий шүүгч Ж.БолдбаатарСтандарт нормоосоо гурав дахин их ачаалалтай ажиллаж байна. Эрүүгийн шүүгч жилдээ дунджаар 75 хэрэг шийдвэрлэвэл стандарт гэж үздэг. Гэтэл өнөөдөр бид үүнээс гурав дахин их хэрэг шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, өндөр ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Зургаан шүүгч жилд 1200 хэрэг шийдвэрлэж байна. Эрүүгийн шүүгч нь жилдээ 75 хэрэг шийдвэрлэх нормтой гэтэл сүүлийн үед 3 дахин хэрэг шийдэж байна. Ачаалалтай байгаа шүүхэд хүний нөөцийн асуудал яригдана. Тиймээс ачаалал багатай аймгуудын шүүхээс шүүгч авчрах нь зөв” гэв.
 
М.Наранцэцэг:Нэг шүүгч жилд 158 хэрэг шийдээд 200 орчим шүүх хуралд оролцдог
 
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг  “Шүүхийн ачаалал маш их нэмэгдсэн. Миний хувьд гэхэд долдугаар сарын 16 хүртэл амрах ёстой байсан ч онцгой нөхцөл байдал үүссэн гэж дуудагдаад долдугаар сарын 1-нд ажилдаа орсон. Яг үнэндээ 7, 8 сар яаж өнгөрснийг ч мэдээгүй. Нэг өнжөөд л хурал тавьчихсан байдаг. Маргаашийн хурлын хэргийн материалыг урьд өдөр нь бүтэн сууж уншиж, танилцаад л маргааш нь хуралдаа орж байна. Амралтын өдөр ч гэж байхгүй. 2-3 жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад ачаалал багатай Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид жилд дунджаар 9 хэрэг оногдож байна билээ.

Гэтэл манай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэг шүүгч жилд 158 хэрэг шийдээд 200 орчим шүүх хуралд оролцдог. Одоо дээрээс нь дөрвөн шүүгчийн энэ тооны хэргүүд бидэн дээр нэмэгдэж байна. Энэ бол асар их ачаалал. 
 
Ч.Ичинхорлоо:Нэг өдөр гэхэд 20-23 шүүх хуралд орж байна

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ИчинхорлооЭрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дөрөв нь манай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч байгаа. Үүнтэй холбоотойгоор, манай шүүхийн ачаалал маш их нэмэгдсэн. Өнгөрсөн долдугаар сард л гэхэд нэг шүүгч 150 хэрэг шийдсэн байна. Энэ бол үнэхээр их ачаалал.

Ийм байхад дөрвөн шүүгч байхгүй болно гэдэг маш том асуудал. Нэг шүүгчид оногдох ачааллыг маш их нэмж байна. Нэг шүүгч нэг сард 150 хэрэг шийдвэрлэж байна гэдэг нь аймгийн шүүхийн нэг жилийн ачааллаас ч их байгаа юм. Тийм учраас тойргоор ажиллах нь хамгийн зөв” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-10-03 02:58:42
    yadraad baival boilchkhooch dee
  • зочин 2019-09-24 02:32:48
    Шүүхийн байгууллагад нөөцөнд авсан боловсон хүчин байдаггүй юмуу, тэнэг тэнэг юм ярих юмаа.авилга авсан шүүгч нараа ажилд нь оруулья гээд байгаа юмуу.
  • Zochin 2019-09-18 06:10:22
    Shuugchdiin asuudliig hurdan shiideh, shiidehgui ni hend hamaatai um be. Ter bol tuhain humuusiin oorsdiinh ni huviin asuudal. Irgenii tanhimaa ajilluulah bn
  • ssraa 2019-09-17 14:20:33
    Zow shuu battylga sain shydarga ajillaj bgaa amjilt tand. Tomorbaatar gej hun hylgailsan mongoi awd hileer alga bolson awchirch shalgah heregtei shuu.
  • ylalt 2019-09-11 00:32:24
    tsolmonbaatar shvvgchiig sain shalgah heregtei jinhene huviin sonirholtoi salhitiin mongonii ordoos zunduu mongo hahuuld awsan hulgaichdaa turuus tursun terbum
    103.212.117.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-10 11:52:09
    17 шүүгчээс болж Монголын шүүхийн үйл ажиллагаа зогсох гэж юу байхав дээ. Инээдтэй юм. Хуульч,эрх зүйч мэргэжилтэй хүн монголоор л дүүрэн байна даа.
    • Enji 2019-09-14 18:06:39
      Deed shuuhiin irgenii hergiin tanhimiin vil ajillagaa bvren zogsson bga. Uchir n 5 shuugchiin bvreldehvvnteigeer shiiddeg ym
  • эх орон ч 2019-09-10 07:32:51
    шаардлагатай болоод эрхийг түдгэлзээ биздээ яах ёстой юм ахиад авиллага аваад дархлагдах гээгүй юм бол хэрэггүй шинэ залуу улсуудыг аваад ажиллах хэрэгтэй
  • Зочин 2019-09-10 02:38:45
    Зөвөө зөв. Бүгдийг нь уг үндсээр нь тайрч хаявал таарна.
  • зочин 2019-09-09 23:52:21
    Хэцүү байгаа,хийж чадахгүй бол ажлаа өгчихөөч, ажилд орох гээд чадахгүй байгаа,авилгын мөнгөгүй ардын хүүхдүүдэд зай тавьж өг. Буруу замаар бүү яв.
  • МОНГОЛ 2019-09-09 23:50:20
    Хүний нөөцийн бодлого алдагдсан газар байна даа. Нэг шүүгчийн ард 2 нөөц боловсон хүчин бэлэн байвал шүүгчдийн хариуцлага эрс сайжирна.
  • БИ 2019-09-09 11:55:45
    НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИХОООР МЯНГАН ҮХРИЙН ЭВЭР ДОРГИНО ГЭЖ...
  • Шийд!!! 2019-09-09 11:53:30
    Түдгэлзүүлсэн юм бол асуудлыг нь бушуу шийдвэрлэх хэрэгтэй шдээ!! Ачааллын тухайд- яаруу гоомой шийдсэнээс удаан ч гэсэн зөв шийдвэрлэх нь зүйтэй!!!
  • sdasdsa 2019-09-09 09:14:08
    ulsaar duuren huuli bndag odoo bugdiig n zail uulaach
  • НЭГ ТИЙ ШИЙДЭЭЧЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 2019-09-09 07:54:11
    ИРГЭД ХҮЛЭЭЖ ХОХИРЧ БАЙНА
  • Zojin 2019-09-09 05:58:46
    Hiij chadahgui bol chaddag hund egjeejee ta nar hujeer ajiluulaagui shu de shuugjidiig 1 han hereg deer 17 n shuugj awligal awsan bn ged hasjaad zew ym shig