Хагас жилд 386004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ
Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд 2019 оны эхний хагас жилд иргэдээс төрийн  захиргааны төв болон нутгийн  захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

2019 оны эхний хагас жилд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 395459 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас  386004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь  97.6 хувийн үзүүлэлттэй байна.

Мөн 5721 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 1696 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-09-09 08:54:38
    шударгаар шийдсэн нь 1 л ширхэг байгаа байх шүү.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах