Хиймэл нууруудыг сэтэлж урсган, 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Түүнчлэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан холбогдуулан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авахаар Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүргийн дагуу 10 хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • abilgagch nar doosoo or?.... 2019-09-09 10:05:48
    baigali orchiniig yag hebiin baidald ni oryylah heregtei!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-07 09:46:15
    энэ их зев ажил шуу уул уурхайг жаахан телевлэлттэй хариуцлагатай явуулна шуу гэдгийг бехчууд шоронгийнхноор хамгаалуулсан луйварчдад ойлгуулах хэрэгтэй
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах