Хонконгод зорчиж буй иргэдийг дараах газруудад зорчихгүй байхыг зөвлөв

Хонконгод 2018 оны зургаадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:

– 9 дүгээр сарын 7 Хонконгийн олон улсын нисэх буудал
– 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ
– 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui
– 9 дүгээр сарын 10 Hong Kong стадион, Causeway Bay
– 9 дүгээр сарын 13 Lion Rock Hill, Kowloon Tong, Tai Wai
– 9 дүгээр сарын 14 Tin Sau Road, Tin Shui Wai метроны зогсоол
– 9 дүгээр сарын 16 Revenue Tower, Wan Chai

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсч молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонконгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон. Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.