Солонгос улсын Инчон хотноо болж буй 17 дахь удаагийн Азийн спортын тоглолтод оролцож буй Монгол тамирчдын 2014 оны 09 сарын 22-ны буюу Даваа гаригийн тэмцээний хуваарийг танилцуулъя.
Монголын эрэгтэй сагсан бөмбөгчдийн баг А хэсэгт багтсан ба энэ өдөр 14.00 цагт Инчон хот дах Самсан Уолд спорт зааланд Кувейт улсын шигшээ багтай тоглоно.
Эрэгтэй жүдочдын 90 кг жингийн шилдэг 16-д үлдэх барилдаан Инчон хот дахь Дувон спорт зааланд тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар Ливан улсын тамирчин Саадэ Чарбелтай барилдах ба энэ өдөр тэмцээн шилдэг 8 тамирчнаа шалгаруулна.
Эмэгтэй жүдочдын 78 кг жингийн шилдэг 8-д үлдэх барилдаанд Монгол улсын тамирчин Баттулга овогтой Мөнхтуяа, Тайваний тамирчин Ванг Чүтэй мөн спорт зааланд барилдана. Тэмцээн финалд оролцох тамирчдаа шалгаруулах хүртлээ үргэлжилнэ.
Эрэгтэй жүдочдын 100 кг жингийн шилдэг 16-д үлдэх барилдаан мөн зааланд болох ба Монгол улсын тамирчин, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, Тажикстан улсын бөх Курбанолдтай барилдана.
Эмэгтэй жүдочдын нэмэх 78 кг жингийн шилдэг 8-д үлдэх барилдаанд Монгол улсын тамирчин Одхүү овогтой Жавзмаа, Индонези улсын тамирчин Куартай барилдана. Тэмцээн финалд оролцох тамирчдаа шалгаруулах хүртлээ үргэлжилнэ.
Эрэгтэй жүдочдын нэмэх 100 кг жингийн шилдэг 8-д үлдэх барилдаанд Монгол улсын тамирчин Өлзийбаяр овогтой Дүүрэнбаяр, Казакстаны тамирчин Шинкеевтэй барилдана.
Б.Сансартуяа
Оллоо.мн