Ж.Батзандан:Үндсэн хуульд хэрэгтэй заалт оруулахын тулд тэмцэл явуулна
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх хуулийн заалт хойшилсон байгаа юм.Тэгвэл энэ заалтыг эсэргүүцэж, зарим гишүүд эсрэг кноп дарсан байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт Баялагийн стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг иргэдэд өмчлүүлэх ёстой гэсэн заалтыг эрх баригч нам өчигдөр унагасан учраас манай эвслийн хоёр гишүүн картаа сугалчихаад хуралд орохгүй гэсэн байр суурьтай байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үнэндээ бантан болж гүйцлээ. Чухал заалтууд нь унаад дууслаа. Монголд хэрэггүй заалтууд, эрх баригчид хүртэл зээл авч байна. Тиймээс хэрэгтэй заалтаа оруулахын төлөө манай эвсэл тэмцэл явуулна гэсэн байр суурьтай байна.

Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх боломжийг өгөх ёстой. Гэхдээ үндсэн чиглэлийн гурван яамны сайд УИХ-аас байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Парлемант, Засгийн газар уялдаа холбоотой байж төрийн ажил урагшилдаг юм.

Нэг зүйлийг хэлэхэд Д.Лүндээжанцан шиг Үндсэн хууль Монголд хэрэггүй. Бөөрөнхий хууль хэрэггүй юм. Лүндээгийн саналыг дэмжихгүй болохоор гишүүдийг гүтгэж доромжилж болохгүй. Үндсэн хуулийн асуудалд бид үндэсний эрх ашгаа бодож асуудалд нухацтай хандах ёстой” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-09-06 06:34:49
    Хоёрхон гишүүнтэй нэгдсэн эвсэл хаха. Чи өөрөө бантан болж гүйцлээ. Картаа сугалаад өргөдлөө өгөөд гишүүнээсээ татгалзаа.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах