Хойд Солонгос НҮБ-ын чуулганд оролцохгүй
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ сарын сүүлчээр болох НҮБ-ын чуулганд энэ байгууллагатай холбоотой шалтгааны улмаас оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр сүүлийн гурван жил энэ сард болдог олон улсын байгууллагын хуралд оролцож байсан юм.

НҮБ-д энэ улсыг төлөөлөн суугаа Элчин сайд Ким Сон "Гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ хуралд оролцохгүй нь түүний ажлын мөрийн хөтөлбөрийн асуудалтай холбоотой" гэж мэдээлсэн байна. Ким Сон энэ сарын 30-нд НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байгаа ажээ. Харин АНУ Хойд Солонгостой Пхеньяны баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох оролдлогоо амжилтанд хүргэхийн тулд цөмийн зэвсгийн хэлэлцээрээ дахин хийж чадна гэж найдаж байна. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл 2006 оноос хойш цөмийн хөтөлбөрийг нь цуцлахын тулд Хойд Солонгост хориг тавьж байсан юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.