Завхан аймагт үхсэн усны шувуудаас гоц халдварт өвчин илрээгүй
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Багануур гэдэг газар нуурын усанд олон тооны усны шувуу болох бор галуу, цахлай, алаг нугас үхсэн тохиолдол өнгөрсөн наймдугаар сарын 30-нд гарсан билээ.

Улмаар есдүгээр сарын 1-нээс эхлэн тухайн газарт аймгийн Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв болон бусад хамтарсан байгууллагуудын  шалгалт үргэлжилж байна.

Үхсэн шувуу болон хөрс, нуурын уснаас дээж авч  энэ сарын 3-ны өдөр Улсын Мал Эмнэлэг ариун цэврийн төв Лабораторит шинжилгээнд ирүүлсэн бөгөөд үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Ямартай ч  урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй учраас эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас өгөв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-07 03:28:20
    Usnaas ny hordoj uheed baigaa yum bishuu, usiig ny shinjleech, urd ny amdraad baisan shuuud yagaad olnooroo uhej baigaa yum tegvel
  • Иргэн 2019-09-06 01:58:06
    Ойр хавьд нь хортой зүйл байна даа
  • zochin 2019-09-06 01:38:47
    гэхдээ л олноороо шувуу үхнэ гэдэг яав ч зүв зүгээр гэсэн үг биш орон нутгийн удирдлага мэргэжилийн хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй,