Ц.Гарамжав:Томоохон ордуудын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна
 

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат нараас төслийн 2 дугаар зүйлээс “Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хасаж, төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг “2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89,2  хувь нь дэмжсэн. 

Байгалийн баялгийн тэгш хүртээх саналын хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байр сууриа илэрхийлээ. 

Тэрбээр “Стратегийн орд гэдэг нь агуу том нөөцтэй ордыг хэлж байгаа. Жирийн, дунд зэргийн биш. Жишээ нь, Эрдэнэт 30 гаруй жил ажиллаж байна. Оюутолгой Эрдэнэтээс зургаа дахин их нөөцтэй дэлхийд зэсийн баялгаараа нэг, хоёрдугаарт ордог.  Ийм ордыг агуу том орд гэж нэрлээд байгаа юм. Бид энэ том ордыг хэрхэн ашиглах тухай ярьж байгаа. Тэгвэл яагаад Эрдэнэт шиг зургаан ордын гурвыг нь өөртөө аваад гурвыг нь хөрөнгө оруулагчдад ашиглуулахаар өгч болохгүй гэж. Ийм ухаанаар ойлгож үзээчээ. Жишээ нь, зургаан Эрдэнэт байхад талыг нь буюу 49 хувийг нь Хөрөнгө оруулагчдад, 51 хувийг нь бид эзэмшье. Зардал, хөрөнгө оруулалт нь тухайн үеийн ТЭЗҮ-гээр явна гэсэн санаа. Цаашид Монгол Улсад Оюутолгой шиг стратегийн ордууд гарах судалгаа бий. Гэтэл ахиад буруу гэрээ хэлэлцээр хийж, Үндэснийхээ эрх ашигт харшилсан, дордуулсан, гэрээ хэлэлцээр хийхгүйн үүднээс 51 хувийг ард түмний мэдэлд Төрийн захиран зарцуулах эрхийн доор байлгах саналыг дахин хэлэлцүүлж өгөөч гэсэн санал гаргаж байна.

 Томоохон ордуудын менежмент төлөвлөлт, хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Оюутолгойн ордын нөөцийг анх Авирмэд гуай 50 тэрбум тонн гэж тооцсон. Гэтэл техникийн зөвлөлийн хурлаар ороод 25-хан тэрбум болчихсон. Яам агентлагийн мэргэжилтнүүд эх орныхоо нөөц баялгийг зөв дүгнэж, төлөвлөгөө гаргуулах хэрэгтэй байна” гэлээ. 

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • B 2019-09-07 10:21:28
    Ene Gamshig avgai bas yu ve? Ulsaas zeelsen mongoo l khurdan tol! Khyygyi kheden zuun terbumaar ni darga nartai niilj idchikheed yu ve?
  • Zochin 2019-09-06 12:15:23
    Gishyydiin too bogloj zygeer irgediin ch xelj chadax ygiig xeleed shireenii ard suuj baixaar gar xoloo xodolgood gazar deer ni ajillaj temtseech !!!
  • Tor 2019-09-06 10:40:54
    Tord garsan luivarchid baigaliin baylag,nootsiig ideed duuschihsan bizdee,ard tumen hooson ,ovoohoindoo,zarim ni ovoohoi ch ugui hotsorloo Ard tumen temtsej su...
  • Зочин 2019-09-06 08:25:03
    Сонгуулийн шоу эхэлж байх шив дэ. Ажил ам хоёр чинь битгий л зөрж байгаасай
  • Irgen 2019-09-06 06:17:30
    Энэ авгай заамарын хэдэн тонн алтыг хоосолчихоод,том дуугарч байх шив, Монголчуудыг сохор, юу ч мэдэхгүй гэж бодхж бгаа юм байх даа чааваас. Ичиж амьдар.
  • Irgen 2019-09-06 05:34:30
    Bla awgai delhiigees zailval taarna
  • 33 2019-09-06 04:22:02
    Тэрбум тонн гээд хэлчихсэн юмуу. Эндүүрээ юу, мэдэхгүйн зовлон бсан уу