Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байгаа тул тодруулах шаардлагатай
Энэ жилийн төрийн их баяр наадмын түрүү бөх буюу залуу аварга Э.Оюунболд сүүлийн үед шүүмжлэлийн "бай "болоод байгаа билээ.

Учир нь залуу аваргаас сэргээш илэрсэн. Ард түмнээ болон төрийн наадмаа доромжилсон увайгүй жудаггүй үйлдэл гаргалаа. Тиймээс аварга цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хасах ёстой гэсэн олон нийтийн шүүмжлэл яваад удав. Нөгөө талаар хоёр тал болсон МҮБХ-ынхон ч хоорондоо хагаралдсан хэвээрээ байгаа юм.

Ер нь төрийн наадмын бөхөө ямар ч найраагүй, сэргээшгүй сайхан барилдуулж чадахаа байлаа гэсэн шүүмжлэл бараг үнэний ортой болов. Түрүүлсэн бөх нь сэргээш хэрэглэсэн нь үнэн бол үнэхээр харамсалтай.

Гэвч залуу аварга Э.Оюунболд Үндэсний бөхийн салбар хороог нэр төрд халдаж, худал мэдээлэл тарааж, гүтгэсэн хэмээн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байгаа юм.

Түүний гаргасан нэхэмжлэлд хэрэг үүсгэх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг өнөөдөр шүүх шийдвэрлэх юм байна.
Тэрбээр гаргасан гомдолдоо “Миний бие Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртсэн билээ.

Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд цахим орчинд намайг Улсын наадамд барилдахдаа хориотой бодисын жагсаалтад орсон эм, бэлдмэл, бодис хэрэглэж шударга бусаар баяр наадамд түрүүлж аварга цол авсан гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтэд тарааж миний нэр хүндэд халдсаар байна.

Миний бие бага наснаасаа үндэсний спортоор хичээллэж, өөрийн бүхий л хүчин чармайлт  бэлтгэл, сургуулилалт хичээл зүтгэлээр Монгол бөхийн эрхэм цолыг хүртсэн.

Харин ч сүүлийн үед бөхчүүдийн дунд хориотой бодис хэрэглэх асуудал түгээмэл байгаа. Энэ асуудлаас болж маргаан мэтгэлцээн багагүй  өрнөж, улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд бүр цаашилбал, түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдээс допинг илэрсэн боловч Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариу будлиантуулсан талаарх ам дамжсан яриа бөхчүүдийн дунд их байдаг.

Тухайлбал, зарим бөхөөс илэрсэн сэргээшийн талаар олон нийтэд мэдээлэхгүй, шинжилгээний хариуг зарлахгүй байх, хариуг зориудаар өөрчлөх, сорцийг будлиантуулах, солих, өөр хүний шинжилгээнд өгөх зэргээр допингтой бөх шударга бусаар цол авсан, түрүүлж үзүүрлэсэн ч тохиолдол  байгаа талаарх хардлага сэрдлэг байна.

Улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо намайг сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг наймдугаар сарын 27-ны өдөр нийтэд тараасан. Цаашилбал энэ хорооноос миний аварга цолыг хураалгах санал шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлэх ноцтой үр дагавар бүхий захиргааны үйл ажиллагаа явагдаж байна.

Иймд миний гаргасан нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлтийг нэн даруй шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай нэхэмжлэл гаргажээ.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой байсан. Тэгвэл долоо хоногийн хугацаа өнөөдөр дууслаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гарсан байна.

Энэ нь шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа тул тодруулах шаардлагатай гэж үзсэн гэсэн үг юм. Хэрвээ шүүхээс захиргааны хэрэг үүсгэх юм бол нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэнэ. Хэрвээ хэрэг үүсгэхгүй бол асуудлыг хэлэлцэхгүй орхих юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hyrlee 2019-09-07 10:27:05
    ichig ichig ene Obold dahin shinjilgee ogohgyi tsag hojood l baih shig olon niitiin omno medeelel hiigeech.hudlaa nuugdaad dopiniin ul moroo ballah geed l.
  • garsan siidber ni hydal?... 2019-09-07 09:47:02
    bitgii gele zarai l daa!!!yndesleltei geed ezen hyn eereen helsen?....Muusain lalaryyd?...hyniig gytgej bolohgyi ee!
  • mongol 2019-09-07 02:05:56
    Ард түмнийг бүр нэг мал шиг үзэх юмаа. Давтан шинжилгээ өгөөгүй гэдэг нь хэрэглэсэн гэдгээ өөрөө өөрөө баталсан үг биш үү? Одоо ичихгүй шүүх ч гэх шиг
  • Ло 2019-09-06 09:48:33
    B шинжилгээгээ өгөад л болоо шүү дээ. Хэрэглэсэн болоод дахин шинжилгээ өгөхгүй бна аа. Иеээрэй, бас бусдыг гүтгэнэ
  • Zo 2019-09-06 08:55:16
    Shuuh ene tenegiin ugeer baij haradaach.
  • niigemiin tyibeen?... 2019-09-06 07:51:02
    bitgii hyz aa!!!!heregleegyi ni ynen?....
  • Мөнх 2019-09-06 07:35:48
    Үнэхээр хэрэглээгүй юм бол дахиад олон ниитиин хяналт дор шинжэлгээ өгье гээд зоригтой хэлээч
  • Zochin  2019-09-06 06:05:29
    ХУЦДАГ ХАЛТАР ВЭ? ЗҮГЭЭР ЦОЛ ГЭЭД АВСАНАА ҮГ ДУУГҮЙ ХУРААЛГА .БӨХИЙН ЦОЛЫГ БӨХИЙН ХОЛБООНЫ МЭДЭЛД ӨГ. ИЙМЭРХҮҮ ЖИЖИГ ЮМЫГ ТӨРИЙН ТЭРГҮҮН ЭЭР ЦОЛ ӨГҮҮЛДГИЙГ БО...
  • зочин 2019-09-06 04:41:31
    Сэргээш хэрэглэчихсэн юм яаж давтан өгөх вэ, гүрийгээд л байхаас өөр зам алга.
  • Зочин 2019-09-06 03:03:45
    Өө за за Шүүх цагдаа энэ тэр гээд л баахан цаг хожсон юи болоод л замрах юм байна л доо Уг нь хэрэглээгүй л юм бол Хоер дахь шинжилгээгээ естой зоригтой өгөөд ...
  • Zochin 2019-09-06 02:18:45
    Yu soliorood bn. 1han bi bish bugd heregledeg geed baigaa yum u. Ehleed uuruu judagtai baij busadtai temsdeg baimaar yum.
  • zochin 2019-09-06 01:48:25
    давтан шинжилгээ өгөөгүй байж, бас юуны шүүх вэ, Эхлээд шинжилгээгээ өгч батлуулаад дараа нь нотлох баримтыг тулгуулаж шүүхд өгөөч
  • zochin 2019-09-06 01:10:47
    zob.sain shalguul etssee xvrtel temts.