Эдийн засгийн эрчимжүүлэхээр 70 ажил төлөвлөжээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-аар өнгөрсөн долоо хоногт “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогуудан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт 70 гаруй ажил хийхээр төлөвлөөд буйг тэрбээр мэдээллийн эхэнд тодотгосон юм.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг зургаан бүлэгт хувааж үзсэн байна. Ингэхдээ Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, монголчуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг урамшуулах, дотоод үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох, Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх,”Асгатын мөнгөний орд”-ын үйл ажиллагааг эхлүүлэх, маргаантай байгаа зарим лицензний асуудлыг шийдвэрлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх, төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, ”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудлууд багтжээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэлэв.

Үүний дараа  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ,Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, нарын тавьсан асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариулт өгснөөр чуулганы хуралдаан өндөрлөлөө.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • олзий 2014-06-03 01:25:45
    урамыг хугалхаар ууцыг нь хугалаа гэж
    112.72.11.108
    Мэдэгдсэн Хариулах
  • хххх 2014-05-16 23:51:17
    ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахаар дорвитой хийсэн зүйл алга Өдрөөс өдөрт юмны үнэ өсч жирийн иргэд хоногийн хоолтой хоолгүй хонож байгааг дээр сууж байгаа 76 мануухай засаг төрийнхэн ойлгохгүй байна Халзан Ганболдын хэлсэнчилэн амьд үлдэх нь үлдэж ү
    182.160.0.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 14:40:11
    Алтанхуяг огцорвол таарна 2жил ард түмнийхээ амьдралыг доройтуулчихаад одоо 100 хоногт юугаа хийж амжих юм Хүмүүсийн тархийг угаасан сайхан нэр томьёо гаргах юм Загийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн дотор эрдэмтэн, эдийн засагчид байна уу
    103.26.194.2
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2014-05-16 09:59:02
    Кккккк....90хоногт 70ажил. Хугацаа л хожино гэж тооцож байгаа юм байх даа, унэндее чадаагуй юм чинь ажлаа огмоор юм даа
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol ornoor samarch baij yu gej hyzaad 2014-05-16 09:03:39
    Nobsoo!!!hyn hogoo!!!ta nar Mongoliig meheej mongoloor togloj baigaagaan odoo her ni yhaarahgyi bna yy?Maluud aa!!!ydahgyideen ta nar sorond syyj eh oronch zaluus sorongoos garna!eh ornoo gazar nytagaan hydaldsan Elbegdorj cham metiin nobsnyyd sorondoo ta
    192.134.244.184
    Мэдэгдсэн Хариулах