УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал парламентын босго давсангүй
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийг хугацааг нь сунгах асуудал нийгмийн анхаарлыг төвд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод, бүрэн эрхийг таван жил болгох саналыг өнгөрсөн долдугаар сард өргөн барьсан. Учир нь одоогийн 76 гишүүнийг 1992 оны хүн амд тааруулсан байсан. Иймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нь парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд баримталж буй дэлхий нийтийн жишигт нийцсэн бодлого хэмээн тодотгож байв.

Гэвч МАН-ын гишүүд 108 гишүүнтэй болох саналыг олонх нь дэмжихгүй байгаа байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Харин МАН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнө хуралдаж, Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 108 бус 99 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгоход санал нэгдлээ хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч энэ байр сууринаасаа ухарч буйгаа өчигдөр мэдэгдлээ. Тэд өчигдөр үдээс өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дахин байр сууриа нэгтгэхээр хуралдсан юм. Энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарим заалтуудыг хойшлуулсан тухайгаа мэдэгдлээ. Тухайлбал, 10 гаруй заалтыг эргэж харах шаардлагатай гэж үзсэний дотор гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох саналуудыг дэмжээгүй гэх байр суурь илэрхийлэв. Улмаар өчигдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэж өөрчлөх саналууд тус тус дэмжигдсэнгүй. Ингэснээр багагүй хугацаанд шүүмжлэл дагуулж байсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийг хугацааг нэмэх асуудал намжмал байдалд орох нь.

 

П.АНИР 

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-07 10:40:24
    УИХ таван жил болгоод хөгжил зорилтоо 5 жилээр төлөвлөх нь зөв байх гэж бодож бна
  • ХУУЛЬЧ  2019-09-06 03:34:27
    ОВООШ ДЭЭ ???,,,,, ПАРЛАМЕНТ 2 ТАНХИМТАЙ БОЛООГҮЙ ХОЙНО АРГАГҮЙ ДЭЭ ,,,,,76 ГИШҮҮН Ч БАС ТИЙМЧ ,, НАМЧИРХАЖ ,,УЛС ТӨРЖДӨГ,, НӨХӨД БИШ БОЛОЛТОЙ ДОГ,,,,???
  • Бат 2019-09-06 01:51:16
    Сонгогдох нэр нүүргүй болсноо мэдээд намын нэрээр УИХ д гарч ирэх гээд улалзчих юм ичмээр идэж ханахгүй дахин дахин их хуралд орж идэх гээд л зүтгээд байх юм
  • иргэн 2019-09-06 01:46:50
    Хэрвээ гишүүдийн тоог 99 эсвэл 108 болговол ард түмэн тэмцэж эхлэнэ шүүдээ
  • иргэн 2019-09-06 00:49:41
    еренхийлегчийн зугээс гишуудийн зугээс хэд дахин ч давтдаг юм бугд л ижил утгатай егуулбэрууд унэн чадваргуй амьсгаа юмаа панир мал