“Өрсөлдөөнд манлайлъя" уриан дор нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн ес дэх жилдээ болж байна.

Нүүрсний салбарын зах зээлийн төлөв, үнийн чиг хандлагын талаар дэлхийн нөлөө бүхий судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч, судлаачдын байр суурь, коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт, нийлүүлэлт, ОХУ, Австрали, Индонез, Энэтхэг зэрэг өрсөлдөгч орнуудын өөрчлөлт, зах зээлийн тэлэлтийн талаар илүү бодит мэдээллийг "Coal Mongolia-2019” чуулганы индрээс хүргэдэг. Энэ жишгээр ес дэх удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна.
Салбарын худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, ирээдүйтэй төслийг чуулга уулзалтаар танилцуулахаас гадна бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг ес дэх удаагийн чуулган онцолж байгаа юм. Тодруулбал, Өмнөговь аймаг болон БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн бизнесийн холбооны төлөөлөл оролцож байгаа нь ихээхэн сонирхолтой болж байна. Чуулганы хөтөлбөрийн дагуу Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум эхний өдөр эхэллээ.

Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсжээ.

“Өрсөлдөөнд манлайлъя" уриан дор болж буй "Coal Mongolia-2019" маргааш буюу баасан гарагт “Нүүрсний олборлолт, баяжуулалт, тээвэр, ложистикийн асуудлаар үргэлжилнэ.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.