Л.Оюун-Эрдэнэ: ''Эрэл'', ''Хөтөл'', ''ТОСК'' зэрэг зээлээ төлөөгүй 6 компанийг прокурорт өглөө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ ЗГХЭГ-аас Ерөнхий прокурорт хууль цаазын тэргүүн зөвлөх Б. Жаргалсайханд  хандан хоёр бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирсон тохиолдолд асуудлыг хөөцөлдөх хуулийн этгээд хэн бэ гэдэг нь эргэлзээтэй байсаар ирлээ. Жишээ нь, байгаль орчин сүйтгэсэн асуудал сөхөгдөхөд байгаль орчин сүйдсэн асуудлыг ярьдаггүй боловч тухайн компанийн хохирлын ярьсаар ирсэн. Төрөөс зээл авсан асуудалд хохирол яригддаггүй. Харин хувь иргэний асуудал бол тэр нь хохирол гэж нийгэмд ойлгогддог. Үүний цаана асар их нийтийн эрх ашиг, төрийн өмч хохирсон, шамшигдсан ч шүүхээр эцэслэн шийдэгдээгүй. 

Иймээс ЗГХЭГ-аас Улсын Ерөнхий прокурорт хандаж байна. Шалтгаан нь Төрийн эрх ашгийг хамгаалж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субьект нь Улсын Ерөнхий прокурор гэж үзсэн. Прокурорын тухай хуулийн дагуу Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөгдөөгүй энэ асуудлыг Монгол төрд учирч буй хохирол юм гэж үзэж байна.

Иймээс Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл" ХК, "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк",  "Кью Эс Си", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч байна. ЗГХЭГ нь Прокурорын байгууллагад Прокурорын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр хандаж байна" гэлээ. 


П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOL 2019-09-06 10:43:18
    Demjij b.a,amjilt
  • Ард тvмэн чинь 2019-09-05 23:34:23
    Терийн херенгийг хамгаалж алдагдуулахгvй байх эрх vvрэг нь засгийн газарт,танд байгаа шvv! ТЭгэх гэж л таныг бид сонгож томилсон юм шvv!!! Албан тушаал гэдэг ч....
  • zochin 2019-09-05 11:50:00
    Omnoh udirdlaguud haraagaaraa sohor baisiim bna doo. toriin melmii oyun-Erdene dargad amjilt husie
  • ?? 2019-09-05 11:37:02
    Нэхэмжлэх эрхтэй субъект нь Хөгжлийн банк өөрөө шүү дээ! Харин Хөгжлийн банк цаадуултай хуйвалдаад нэхэмжлэхгүй байгаа бол Прокурорт өгөх ёстой!!!
  • Zocnin 2019-09-05 08:40:36
    Undesnii tpmpphpn yildweegcn kompaniudaa hairlah heregtei shuu Yalangya huatadaas oruulj ireed undesnii yildwer maani sergeh hogjih bolomj muutai bgaa bol berhi...
  • Монгол 2019-09-05 06:32:15
    Зөв. Дэмжиж байна. Төр яагаад өөрийнхөө хохирлыг төлүүлж болохгүй гэж. Ёроолгүй сав шиг хулгайлдагийг болулах хэрэгтэй. Хулгайчид эхнээсээ өлөн хуцаж байх шиг
  • Songogch  2019-09-05 03:49:39
    Za naad marzan jujge boli!!! Uhsen shuu her yavad 5-n Jil bolno do.
  • Toriin 3 opdorlogt !!! 2019-09-05 03:38:23
    ZOW Oyunerdene sain ajillaj baigaa daanch ergen toirond ni baigaa humuus uheenz b na daa !!