Витамин Д нь яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй

Витамин Д гэж юу вэ?

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм.Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.

Витамин Д-г хэрхэн авах вэ?

  • 1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
  • 2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
  • 3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд

  • Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
  • Өнгөт арьстан
  • Өндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
  • Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс
  • Ходоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.

Витамин Д дутагдсан үед хүүхдэд рахит өвчин үүсдэг

Рахит өвчний үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Шээс хурц үнэртэй болох
  • Хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх
  • Ясны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрох
  • Ясны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэхсэх
  • Булчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэх
  • Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болох
  • Өсөлт нь хоцрох
  • Булчин татвалзах
  • Цочромтгой болох
  • Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох

Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно

  • Бөөрний архаг өвчтэй
  • А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
  • Цусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
  • Цусан дах кальцийн хэмжээ их байгаа үед
  • Зуны улиралд буюу 6-9 сард уухгүй.

Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсаны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй !!!

Бусдад түгээх
  • gplus