Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн асуудлыг прокурор удахгүй шийдвэрлэнэ гэжээ
Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд удаж буй.

Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан шүүгч нарын ажлын ачаалал эрс нэмэгдсэн, зарим шүүх танхимын үйл ажиллагаа бүр зогссон байгаа гэх мэдээллийг өчигдөр шүүгчид хэллээ.

Тэгвэл дээрх шүүгчдийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр “Би нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар АТГ болон Улсын Ерөнхий прокурорт албан бичиг явуулсан. Энд бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогсчихлоо. Хуульд заасан хугацаа гэж сунгаад байлгүйгээр хурдан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Саяхан Нийслэлийн прокурорын газраас лавлаж асуулаа. Тус газраас энэ сарын 10 гэхэд нэг тийшээ болгочих байх гэдэг зүйлийг хэлсэн.

Өнөөдөр Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогсчихсон, хэдэн зуун хэрэг шийдэгдэхгүй дараастай хүлээж байна. Үүнийг хаана, хаанаа сайн ойлгох хэрэгтэй.

Гэхдээ тэд шүүгч нарын нарийн төвөгтэй асуудлыг хөнгөн шийдэхгүй гэх үүднээс хугацаа хэрэгтэй байгаа юм билээ. Ямартай ч энэ хэрэгт их анхаарч байгаа гэдгээ хэлсэн” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-10-02 01:05:47
    Irgenii hergiin tanhimiin shuugchiinbdutagdaltai asuudliig dotor ni zohistuulaad tur orluulan guistetguulj hurliudaa yaraltai hiimeer bn shu dee.
  • Zochin 2019-09-18 06:05:44
    Irgenii hergiin tanhimiin shuugchdiin bureldehuun hurelstehgui bgaa gesen. End tur orluulan ajilluulah, havsran guistetguuleh baidlaar zohistuulah heregtei bn