З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас ирүүлжээ.

Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд болж байсан юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байсан бол ийнхүү шүүхэд дахин иржээ.  

Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ 2019-09-05 02:03:20
    ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭЭД Л ШҮҮХ БИЛЭГ ТЭМДГИЙН ШИЙДВЭР ГАРГАЖ ,,,МОНГОЛЧУУДАА ДОРОМЖЛОХГҮЙ ГЭДЭГТ НАЙДАХ ҮЛДЭВ ,,,
  • ES aa 2019-09-05 01:12:05
    iim balai Erguu awgaigaar Barilga, Hot baiguulaltiin salbariig "A" ch medleggui malaar togluulaad baigaa uchir hot chini hot bijsh boognorliin Zeg bolj duusl...