Өнөөдөр: Хүний эрхийн хамгаалагчдын  зөвлөлдөх уулзалт болно
09:00 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 тоотод “Төв Ба Зүүн Хойд Азийн Уур амьсгалын өөрчлөлт, Хүрээлэн буй орчин" /ICCCECNEA/ сэдэвт олон улсын анхдугаар хурал болно. Хуралд таван орны 20 гаруй байгууллагын 80 орчим зочид төлөөлөгч оролцож байгаагаас 61 эрдэмтэн судлаач аман болон ханын илтгэл тавин оролцож байна. Утас:99002019

11.30 цагт Зориулалтын бусаар ашиглаж буй болон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан чингэлэгүүдийг албадан буулгах, нүүлгэн шилжүүлэх асуудлаар Баянгол дүүргийн ЗДТГ-аас мэдээлэл хийнэ.

11:00-12:00 цагт “Оюу толгой” компани “Хос-Аз” гутлын үйлдвэртэй ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулах үйл ажиллагаа болно. Та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ сурвалжилга бэлтгэнэ үү хэмээн урьж байна.
Хаяг: ХУД-ийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний хашаа 187-1 тоот (Хан-Уул дүүргийн уулзвараар урагшаа чигээрээ гараад 900метр зайд) Утас: 8666-4646


14:00-17:30 цагт Пума Империал зочид буудлын 2-р давхар, Хурлын танхимд Хүний эрхийн хамгаалагчдыг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх, тэднийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах зөвлөлдөх уулзалт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.